
Ху Кён Ён: Xүнд гэмт хэрэгтнүүдийг Монголын элсэн цөл рүү илгээж, шар шороон шуурганаас урьдчилан сэргийлэх ажилд дайчлах болно
БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ху Кён Ён хэрэв ялалт байгуулсан тохиолдолд ОХУ-аас Алс Дорнодын бүс нутагт газар түрээслэж авна хэмээн мэдэгджээ. Өмнөд Солонгосын Үндэсний хувьсгалт намаас нэр дэвшигч тэгж мэдэгдсэн тухай ТАСС агентлаг уламжлав.
БНСУ-ын улстөрч мэдэгдэлдээ, Сахалин, Амур, Хабаровск, Магадан, Камчатк, Чукоткийн тухай ярьж буйгаа тайлбарлаад, тэнд олон тооны солонгос үндэстнүүд амьдардаг гэдгийг онцолжээ. Пусан-Вла¬ди¬восток чиглэлд эдийн засгийн хөгжлийн бүсийг бий болгохын тулд дээрх газар нутгийг урт хугацаагаар түрээслэх шаардлагатай байгааг тэрээр тэмдэглэв. Үүнээс гадна Ху Кён Ён хэлэхдээ, түрээслэх газар нь БНСУ-ын газар нутгийн талбайгаас хэд дахин том учраас, тэнд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой болно.
Тухайлбал шар буурцаг, улаан буудай гээд газар тариалан эрхэлж, энэ нь Орос, БНСУ-ын харилцааг бэхжүүлэхэд тусална гэв. Улстөрч мөн тус бүс нутагт Солонгосын хойгийг эрчим хүчээр хангах атомын цахилгаан станц барих боломжтойг дурдав. Хэрэв Өмнөд Солонгос Алс Дорнодын бүс нутгийг хөгжүүлбэл Орост ашигтай бөгөөд Москва эдийн засгийн үр өгөөжийг хүртэх болно гэж Ерөнхийлөгчид нэр дэвшигч нэмж хэлэв. Алс Дорнод хөгжингүй бүс нутаг болж, хүн амын амьжиргаа дээшилнэ гэв. Алс Дорнод ОХУ-ын хүн ам хамгийн бага бүс нутаг бөгөөд эдийн засгийн хөгжил дорой. Өмнө нь Оросын Ерөнхийлөгчийн Алс Дорнод дахь бүрэн эрхт төлөөлөгч Юрий Трутнев хэлэхдээ, 2021 онд БНХАУ-д нийлүүлэх загасны борлуулалт өмнөх жилүүдтэй харьцуулахад 67 хувиар буурсан гэсэн. Түшмэл мөн цар тахлын улмаас дэлхийн эдийн засаг хямарсан нь бүс нутгийн хөгжилд нөлөөлж байгааг онцлов.
Ху Кён Ён Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших явцад хэд хэдэн сонирхолтой мэдэгдэл хийж байсан. Тухайлбал, тэрбээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 27-нд KBS радиогийн нэвтрүүлэгт оролцохдоо “Би шоронд хоригдож буй хөнгөн ялтай хүмүүст өршөөл үзүүлж, торгуулийн тогтолцоог өөрчлөх болно. Мөн хүнд гэмт хэрэгтнүүдийг Монголын элсэн цөл рүү илгээж, шар шороон шуурганаас урьдчилан сэргийлэх ажилд дайчлах болно” гэж мэдэгджээ.
Үүнээс гадна тэрбээр Ерөнхийлөгч болмогцоо Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ, Ли Мён Бак нарыг өршөөнө гэж мэдэгдэн иргэдийн шүүмжлэлд багагүй өртсөн. Мөн түүний мөрийн хөтөлбөрт 8-аас дээш насны иргэдэд гамшгийн үед яаралтай тусламж үзүүлэх 100 сая вон олгох, гэрлэсэн хосуудад 300 сая вон олгох зэрэг багтсан нь иргэдийн анхаарлыг нэлээдгүй татсан юм.
Эх сурвалж: NPOST.MN
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Солонгосууд зайл
(66.181.161.27) 2022-01-18 14:16өмхий солонгосууд Монголоос зайлаа
Хариулах
505р арми
(5.136.198.51) 2022-01-18 07:50Монгол бол ТУСГААР ТОГНОСОН УЛС. Хирээрээ оруулахгүй.
Хариулах
М
(150.129.143.30) 2022-01-16 12:06Дураараа ай
Хариулах