Цэвэр орчинд сайхан наадацгаая

2015 оны 06-р сар 26-нд 09:34 цагт
Мэдээний зураг,

БОНХАЖЯ-наас энэ сарын 22-ноос ирэх сарын 22 хүртэлх нэг сарын хугацаатай “Цэвэр орчин” аяныг улс орон даяар эхлүүллээ. Уг аяны талаар БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, тус яамны Хэвлэл мэдээллийн албаны дарга Т.Бүдээхүү, Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Ц.Уранчимэг, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Г.Эрдэнэбаясгалан, С.Баярхүү нар мэдээлэл хийлээ.

БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол хэлснээр “Аяны зорилго нь улс даяар тэмдэглэдэг улсын баяр наадмаа хоггүй тэмдэглэн өнгөрүүлэх, хог тарихгүй наадах, тарьсан хогоо өөрсдөө цэвэрлэх дадал хэвшлийг бий болгох юм. Бид орон нутгийн засаг захиргаадын анхаарлыг хог хаягдлын асуудалд хандуулан уралдаан зарлаж байгаа нь энэхүү аяныг үр дүнтэй болгох нэг том хөшүүрэг. Дэлхий дээр жилд 7 тонн хоолны хог хаягдал үүсч байгаа нь бүх нийтийн сэтгэл зовоосон асуудал болж байна. Бид өөрсдөө дор бүрнээ идэх хоолоо хэмнэлттэй хийж, хоолны үлдэгдэл үлдээхгүй байхад л дээрх тоог багасгаж чадна. Бид өөрсдөө ухамсартай байж хогоо хогийн саванд хийж сурвал зардал бага зарцуулна” гэлээ.

Мөн сэтгүүлчдийг хог хаягдлыг багасгах асуудлаар идэвхтэй ажиллаж, олон нийтийн анхаарлыг энэ асуудалд хандуулахыг хүсэж буйгаа хэлж, аяны хүрээнд хэвлэл мэдээллийнхний дунд уралдаан зарлах болсноо дуулгалаа. Төр, иргэд, хэвлэл мэдээллийнхэн хамтдаа цэвэрч хэвшилд суралцаж, сурталчилж, дуу хоолойгоо нэгтгэж чадвал хог хаягдлыг багасгаж “Цэвэр орчин“-д амьдрах боломжтой” гэлээ.

Аяны хүрээнд аймаг, дүүрэг, сум, хорооны дунд болзолт уралдаан зарласан. Уралдаанд оролцогч орон нутгийн засаг захиргаа нь харьяа газар нутгийнхаа хэмжээнд хог цэвэрлэгээ, цуглуулалт, тээвэрлэлтийг идэвхжүүлж, дахин боловсруулалт, эргүүлэн ашиглалтыг нэмэгдүүлсэн байх ба ажлын шинэ арга барил бүхий санал, санаачлагыг дэмжин ажилласан байх шаардлагатай юм.

Уралдааныг “Зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ”, “Хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлт, хур хогийг цэвэрлэх гэсэн” гэсэн үндсэн хоёр чиглэлээр тусгай комисс дүгнэж, шалгаруулна. Уралдааныг аймаг, сум, дүүрэг, хорооны хувьд тус тус бүрд нь дүгнэж “Цэвэрч хороо” 5-ыг шалгаруулж тус бүр 4 сая төгрөгөөр, “Цэвэрч сум”- тус бүр 4 сая төгрөгөөр, “Цэвэрч дүүрэг”-ийг 5 сая төгрөгөөр, Цэвэрч аймаг 5 сая төгрөгөөр тус бүр шагнах бөгөөд хамгийн гол шагнал нь хогийн машин юм.                      

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.