Гэрийн нөхцөлд тараг бүрэхэд юуг анхаарах вэ?

2017 оны 07-р сар 16-нд 17:28 цагт
Мэдээний зураг,

Таргийг хонь, ямаа, үхэр, сарлагийн сүүгээр бүрдэг. Бог малын сүүний таргийг амт чанарын хувьд нэлээд дээгүүр үнэлдэг байна. Тараг бүрэх сүүний чанарыг харгалзан түүхий сүүний, болсон сүүний, машиндсан сүүний гэж хуваана. 

Сүүгээ хөөрүүлж буцалгаад 40-45 хэм хүртэл хөргөж тарагны хөрөнгийг сүүний 5%-ийн хэмжээнд хийж сайтар самарна. Хөрөнгөний идэвхээс хамаарч тараг 4-8 цагийн дотор бүрэлдэнэ. Элгэн тараг бол жигд, нягт бүрэлдмэгтэй, шар сүү нь ялгараагүй, хийн бөмбөлөг үүсээгүй, язмагтаагүй байх шаардлагатай. 

Шинэ тарагийг бүрэлдсэн даруйд хөргөхгүй бол шар ус нь ялгарч ээдэм нягтран тунаж тараг сагах ба таргийн хүчиллэг нь эрс нэмэгдэнэ. Тарагийг бал, зэвгүй, хүчиллэгт тэсвэртэй сав суулганд бүрэх хэрэгтэй.

Тараг бүрэхэд тохиолдож болох зарим шинжүүд нь:

Тарагны бүрэлдмэг сул, элгэн биш байх нь хөрөнгө идэвх муутай байсан, бүрэн температурыг зохих хэмжээгээр барьж чадаагүй, хүйтдүүлснээс болно.

Хэт исгэлэн нь хөрөнгийг ихдүүлсэн юмуу бүрсэн даруйд хөргөөгүйгээс болно.

Сайн буцалгаагүй сүүгээр бүрснээс, эсвэл бүрэлдсэн даруйд сайн хөргөлгүй халуун газар байлгаснаас, мөн хөрөнгө хийгээд олигтой хутгаж самраагүйгээс  шар сүү ялгардаг.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.