Обама гэртээ доромжлуулахыг хүссэнгүй

Twitter Print
2015 оны 06-р сар 25-нд 16:11 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын ерөнхйлөгч Барак Обама цагаан ордонд болсон ЛГБТ (LGBT-Lesbian, Gay, Bisexual, Transgender гэсэн үгийн товчлол. Лесбиян, гей, бисексуал, трансжендэр, интерсекс болон күийр хүмүүсийн хүний эрхийг хамгаалах байгууллага) төвийн хүлээн авалт дээр үг хэлэхдээ нэгэн мулгуу эрийг хөөхөд хүрсэн байна. 

Уг арга хэмжээн дээр цугласан олон ерөнхийлөгчийг дуу шуугиантай хүлээн авч баяр хүргэж байсанд ерөнхийлөгч хэсэг азнаад талархал илэрхийлсэний дараа нэгэн эр үргэлжлүүлэн түүний нэрээр дуудаж, элдвээр хашгичсаар байсан учир Обама түүнд тайвширахыг зөвлөж, "Та миний гэрт байгаа шүү. Таныг хэн нэгэн зочиноор урьсан байхад ичихгүй байна уу" олны дунд биеэ ингэж авч явах зохимжгүй гэсэн боловч тус болсонгүй. Эцэст нь ерөнхийлөгч түүнийг танхимаас хөөж гаргана гэдгийг анхааруулсан боловч нөгөөдөх нь "…хөөх асуудал байхгүй!" гэснээр хамгаалагчид түүнийг гаргасны дараа "Ийм орилоо хүмүүс хэд хэд байлаа ч гэсэн ер нь би тайван ханддаг. Харин гэртээ байхад арай ч дээ" гэсэн тайлбар өгсөн байна.

Харин энэ явдлыг буулгасан бичлэг YouTube-д тавигдсанаар дэлхий дахин Америкийн ардчилалыг сонирхон шүүмжилж байгаа аж.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.