Бейонси хоёр дахь хүүхдээ тээж байна

Twitter Print
2015 оны 06-р сар 25-нд 15:50 цагт
Мэдээний зураг,

Америкийн под дуучин Бейонси Ноулз хоёр дахь хүүхдээ тээж буйгаа өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн тухай “www.hollywoodlife.com” мэдээллээ. Нэрт дуучин маань аливааг бусдаас өөрөөр сэтгэдэг. Тэрбээр өнгөрсөн ням гарагт далайн эрэг дээр элсээр биеэ хучин хэвтэж буй зургаа  олон нийтийн сүлжээнд цацсанаар дуулиан дэгдсэн юм. Уг зурагт түүний хэвлий хэсгийг ихэд төвийлгөн харуулсан байсан нь хүмүүст Бейонси жирэмсэн гэх мессежийг өгсөн байна. 

33 настай дуучин бүсгүй энэхүү сенсааци тарьсан зургаа “Instagram”-даа нийтлэхээс хоёр долоо хоногийн өмнө шүхрээр үсэрч буй зургаа мөн оруулж хүмүүсийн амыг таглаад авсан бол өнөөдөр түүний дүү Соланж амаржсан байна. Тэрээр “Баярын мэнд хүргэе. Төрсөн өдрөө хэзээ ч мартагдашгүйгээр тэмдэглэн өнгөрүүлээрэй” хэмээн жиргэсэн байна. Энэхүү жиргээний дараа “Фэнүүддээ Соланжийн хувьд өнөөдөр гайхалтай өдөр миний хувьд ч гэсэн гайхалтай өдөр тохиож байна. Би нуухыг хүсэхгүй байна. Би жирэмсэн. Ямар том жаргал вэ. Ээж болох дэндүү сайхан гэдгийг би сайн мэдэж байна. Дэндүү жаргалтай байна” гэж жиргэжээ. Энэхүү жиргээний дараа дуучны олон мянган фэнүүд Жей Зигийн гэр бүлд баяр хүргэсэн байна. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.