Хятадууд цагаан будаанаас илүү төмс их иддэг болжээ

Twitter Print
2015 оны 06-р сар 25-нд 13:34 цагт
Мэдээний зураг,

Хятадууд хүнсэндээ цагаан будаанаас илүү төмс түлхүү хэрэглэдэг болсон тухай тус улсын хөдөө аж ахуйн яам мэдэгджээ. Мэдээж сүүлийн жилүүдэд тус улсад хүн амын хүнсний хангамжийн асуудал хурцдаж, цагаан будааны хүрэлцээ анхаарал татах болсоноор хятадууд хүнсэндээ төмс голчлон хэрэглэх хөтөлбөрийг хоёр жилийн өмнөөс хэрэгжүүлж эхэлсэний үр дүн одоо гарч байгаа нь энэ гэдгийг ECNS цахим хуудас онцолжээ.

Хөдөө аж ахуйн яамны илтгэлд тэмдэглэснээр 2020 онд гэхэд төмс, цагаан будааны дараа орох өргөн хэрэглээний хүнс болх гэнэ. Харин Хятадын засгийн газраас мэдэгдсэнээр бол цагаан будааны тариалалт илүү зардал чирэгдэлтэй тул төмс илүү хэрэглэх шаардлоага тулгарчээ. Энэ зэрэгцээ тус улсад газар тариалангийн талбай үлэмж хомсдох болсон тул үржил шим багатай газар нутгуудад, тухайлбал тус улсын баруун, баруун хойд хэсгийн Хэйлунцян хязгаар, Өвөр Монголын өөртөө засах оронд төмсний тариалалтыг нэмэгдүүлэхээр болсон байна. Тэрчлэн Оросоос түрээсээр авсан Байгалийн чанадын газар нутагт төмс, хүнсний ногоо их хэмжээгээр тариалах аж.

Гэтэл Хятадын  эдгээр нутгуудад өнөөдөр төмс асар их хэмжээнд тариалсаны дүнд Оросод хүртэл экспортлох амжилтад хүрсэн байна. China.org.cn цахним хуудсанд мэдээлсэнээр,Хятадын Хэйлунцян хязгаарын удирдлагууд Оросод экспортлох хэмжээний сайн сортын төмс тариалсан байгууллагуудад урамшуулал олгох систем тогтоож, бүтээгдэхүүнийг нь шууд худалдаж авдаг болжээ.

XVII зууны үеэс Европоос анх Хятадад орж ирж байсан төмсийг өнөөдөр жилд 86 сая тоннын ургац хураан авах хэмжээнд тариалдаг болжээ. Гэтэл ОХУ, Энэтхэг улсууд үүний талд нь хүрэхгүй хэмжээнд тариалдаг байна. Forbes сэтгүүлд тэмдэглэснээр, энэ нь Хятадын үр тарианы хомсдолоос үүдсэн хэрэглээ гэнэ.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.