Хятадууд цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэлд илүү анхаарах болжээ

Twitter Print
2015 оны 06-р сар 25-нд 08:08 цагт
Мэдээний зураг,

Цахилгаан болон хос хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн үйлдвэрлэл Хятадад энэ оны 1-5 дугаар сарын хооронд жилийн үзүүлэлтээр гурав дахин нэмэгдэж, 53.6 мянган нэгж болсон тухай тус улсын Аж үйлдвэрлэлийн яам мэдээлсэн байна.

Тус яамны мэдээлснээр, энэ оны эхний таван сард цахилгаан болон хос хөдөлгүүртэй зорчигч тээврийн хэрэгслийн үйлдвэрлэл 25.8 болон 13.7 мянга болсон бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеийн үзүүлэлтээс тус тус гурав дахин нэмэгдсэн үзүүлэлт аж.

Хятадын Засгийн газар одоо шинэ төрлийн түлшээр явах тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх экологийн өргөн далайцтай хөтөлбөр хэрэгжүүлж байна. Цахилгаан болон хос хөдөлгүүртэй арилжааны автомашины тоог 300 мянга, автобусны тоог 200 мянга, таксиг 100 мянга хүргэхээр төлөвлөсөн энэ төслийнхөө зорилтот үзүүлэлтүүдийг тус улсын Тээврийн яам гуравдугаар сард нийтэлжээ. Үүний сацуу Хятадын Засгийн газар цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслүүдийг цэнэглэх станцуудыг томоохон хотууддаа барьж байгаагаас гадна ийм автомашин худалдан авахад нь хэрэглэгчдийг дэмжих зорилгоор хэд хэдэн арга хэмжээг авах гэж байгаа аж.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.