Самсунг компани "Аюулгүй ачааны машин"-ыг замын хөдөлгөөнд оруулахаар төлөвлөжээ

2015 оны 06-р сар 24-нд 17:12 цагт
Мэдээний зураг,

Аргентиний зам тээврийн ослоор нас барагсдын иргэдийн тоо ихэссээр байна. Үүнтэй холбоотойгоор саяхан Самсунг компани шинэ бүтээлээрээ энэ хүндрэлтэй байдлыг өөрчлөхөөр зорьжээ. Тэд "Аюулгүй ачааны машин"-ыг замын хөдөлгөөнд оруулахаар төлөвлөөд байгаа юм. Тус автомашин нь жолоочийн бүхээгний гадна талд камертай бөгөөд түүгээр дамжуулан  ард яваа машиныг хянах боломжтой болж байгаа юм.

Ачааны машин дээрх дэлгэцний туслалцаатайгаар тэд хэрвээ гүйцэж түрүүлэх бол хажуу зам руугаа оролгүйгээр урдаас машин ирж буй үгүйг мэдэх боломжтой гэсэн үг. Ингэснээр Аргентинд түгээмэл байдаг хоёр урсгалтай автозамууд дээр гардаг замын аваар ослыг багасгана гэж үзэж байгаа аж. Аюулгүй ачааны машины камер шөнө зам харах чадвартай бөгөөд хэрвээ урд нь амьтан гарч ирвэл огцом хурдаа сааруулах нөхцөл байдал үүссэн тохиолдолд урьдчилж анхааруулдаг болох гэнэ.

Одоогоор тус төслийг улсаас бүрэн хэмжээний автозамын шалгуурыг давсан тохиолдолд хэрэгжүүлэх эрхийг нь олгох юм. Мөн түүнээс гадна “Аюулгүй Ачааны машин”-ыг замд гаргахаар болвол түүний ачааны ард суулгах камерт зарцуулах шаардлагатай хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй хэмээн холбогдох мэргэжилтнүүд дурджээ. (Учир нь энэ камерийг суулгахад багагүй мөнгө шаарддаг гэнэ)

Бусад ачааны машинтай холбоотой дэвшлүүдээс сонирхуулвал АНУ-ын Невада муж улсад өөрийгөө жолооддог ачааны тэрэг тун удахгүй гарах гэнэ. Гэхдээ эдгээр автомашинууд Аргентиний ачааны машинуудын адил үндэсний зам тээврийн дүрэмтэй холбогдох шалгууруудыг давж, зөвшөөрөл авсныхаа дараа л хэрэглэгдэж эхлэх гэнэ.

Эх сурвалж: The Washington Post

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.