"Дэндүү шударга" Ж.Батзандан гишүүн

Twitter Print
2013 оны 12-р сар 20-нд 13:33 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн ахтай холбоотой таагүй мэдээлэл хэвлэлээр гараад байгаа. Тэгвэл эрхэм гишүүн ахыгаа ажлаас нь чөлөөлж, шалгах хүсэлтийг холбогдох байгууллагад гаргасан нь цахим ертөнцөд бас нэгэн шуугиан дэгдээгээд байна. Үүнийг зарим нэгэн хүмүүс шударга хүний үйлдэл гэж харж байгаа бол нөгөө хэсэг нь арай л хэтэрсэн үйлдэл болжээ, шударга царай гаргах гэж "ядчихжээ" гэсэн байдлаар хүлээн авч байгаа аж. 

Чухам гишүүн ямар шалтгааны улмаас ийнхүү албан бичиг илгээх болов? Хэрэг байв уу гэсэн асуудал үүсч байна. Ах нь хууль зөрчсөн бол хууль хяналтын байгууллага нь шалгаж тогтоогоод шалгах журмаараа шалгаад, арга хэмжээгээ авах газар нь авна л биз. Харин эрхэм гишүүний хувьд хажуунаас нь оролцож, ямар нэгэн нөлөө үзүүлэх гэж оролдсон энэ үйлдэлд олон хүмүүс  дургүйлхэж, шударга царайлах гээд "ядсан үйлдэл боллоо" хэмээн шүүмжилжээ. 

Г. Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.