Шүтэн биширдэг дуучнаараа хоолоо зөөлгөсөн азтай залуу

Twitter Print
2013 оны 12-р сар 20-нд 13:16 цагт
Мэдээний зураг,

Америкийн поп дуучин Бритни Спирс нэгэн телевизийн шоунд оролцож, өөрийнх нь үнэнч шүтэн бишрэгч нэгэн залууд гэнэтийн бэлэг барьж алмайруулжээ. Жеймс Колборн хэмээх залуугийн эцэг эх нь телевизийн нэвтрүүлгийн удирдлагад хүсэлт гаргаж, хүүгээ шүтэн биширдэг дуучинтай нь уулзуулахыг хүсч буйгаа мэдэгджээ.

Үүний дагуу тус телевизийн удирдлага Лондоны нэгэн зочид буудлын зоогийн газарт Жеймс Колборныг хооллох үед дуучин Бритни Спирс түүний хоолыг зөөн аваачиж өгчээ. Шүтэн биширдэг дуучнаа харсан залуу “Ээ, бурхан минь. Арай үгүй байлгүй дээ” гэж дуу алдан алмайрчээ.

Шоу нэвтрүүлгийн дараагаар Жеймс Колборн Лондон руу аялж, Бритни Спирстэй тун санаандгүй байдлаар нүүр тулан уулзах боломж олгосон эцэг эхдээ маш ихээр талархаж буйгаа илэрхийлээд, “Энэ өдрийг хэзээ ч мартахгүй” гэжээ.

Г. Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.