Жо Байден: АНУ Путингээс айхгүй

Twitter Print
2022 оны 10-р сар 01-нд 12:45 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины 4 мужийг ОХУ-д нэгтгэснийг зарласныхаа дараа хэлсэн үгнээс АНУ айхгүй гэдгийг анхааруулжээ.

Оросын төрийн тэргүүн ОХУ-ын нутаг дэвсгэрт нэгтгэсэн Украины бүс нутгуудыг хамгаалахын тулд байгаа бүх боломжоо ашиглана хэмээн заналхийлсэн ба Украины дээрх бүс нутгууд нь үүрд ОХУ-ын нэг хэсэг байх болно хэмээн мэдэгдсэн билээ. НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбэрг В. Путин Украины бүс нутгуудыг ОХУ-д нэгтгэж буйгаа зарласан нь Украинд болж буй дайны явцыг улам хүндрүүлнэ хэмээн үзэж байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хэлсэн үгэндээ Херсон, Запорожье, Луганск, Донецкийн ард иргэд "өөрсдийн хүмүүстэйгээ, эх оронтойгоо" нэгдэхийн төлөө саналаа өгцгөөсөн гэжээ. Тэрээр Украины дээрх 4 мужид зохион байгуулсан олон нийтийн санал асуулгын дүнг үндэслэн уг шийдвэрийг гаргасан гэж байгаа ч Украин болон барууны бусад улс орнууд уг хууль бус санал асуулгын дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм.

Түүнчлэн В. Путин АНУ Дэлхийн 2-р дайны төгсгөлд Японы эсрэг цөмийн зэвсэг ашигласан болохыг дурдаж, ОХУ-д ч олон төрлийн зэр зэвсэг байгааг онцолжээ.

Кремль ОХУ-д нэгтгэсэн дээрх 4 муж руу халдсан тохиолдолд уг халдлагыг ОХУ-ын газар нутагт халдсан гэж үзнэ гэдгийг анхааруулсан байна. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден В. Путины хэлсэн үг, "АНУ болон АНУ-ын түнш орнуудыг айлгаж чадахгүй." хэмээн Цагаан ордонд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

Тэрээр камер луу хуруугаа чичлэн, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд хандан үг хэлсэн байна. "АНУ НАТО-гийн орнуудын хамтаар НАТО-д хамаарагддаг газар нутгийн инч бүрийг хамгаалахад бүрэн бэлэн байна. Инч бүрийг шүү." хэмээн анхааруулжээ.

В. Путины хэлсэн үгний дараа Украин улс НАТО-д богино хугацаанд элсэх хүсэлт өгчээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Украин улс НАТО-гийн гишүүн шахуу улс гэдгийг онцолж, Москва "аллага, сүрдүүлэг, ёс зүйгүй байдал, худал яриа" ашиглан улс орнуудын газар нутгийг булаан эзэлж байна хэмээн тодорхойлжээ.

НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбэрг НАТО-гийн гишүүн орнуудын аль нь ч ОХУ Украины газар нутгийг өөрийн улсдаа нэгтгэсэн явдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн бол Европын холбооны зөвлөлийн ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен В. Путины хууль бус шийдвэр юуг ч өөрчлөхгүй, ОХУ-д нэгдсэн гэх газар нутгууд нь үүрд Украин улсын нутаг дэвсгэр хэвээр байх болно гэжээ.

БНСУ ОХУ-ын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, Украины тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, биеэ даасан байдлыг хамгаалах ёстой гэжээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • BAT

      (102.89.43.162) 2022-10-01 15:05
      • 0
      • 0

      Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

      Хариулах

    • BAT

      (102.89.43.162) 2022-10-01 15:04

    • Irgen

      (107.72.176.80) 2019-12-13 19:54
      • 0
      • 0

      Zov

      Хариулах

    • Irgen

      (107.72.176.80) 2019-12-13 19:54
      • 0
      • 0

      Zov

      Хариулах