
Оросын хяналтын алба хэд хэдэн үйлдвэрийн өтгөрүүлсэн сүү буюу молоконд хяналт шалгалт хийжээ.
Ингэхэд манай улсын дэлгүүрүүдэд өргөн худалдаалагддаг “Главпродукт” үйлдвэрийн молоког хэрэглэж болохгүй буюу стандартын шаардлага хангахгүй бүтээгдэхүүний жагсаалтад багтаасан байна. Шалгалтын явцад "Алексеевское", "Рогачевъ", "Главпродукт", "Коровка из Кореновки", "Глубокое", "Молочная страна", "Совок", "Густияр", "Волоконовское", "Вологодские молочные продукты", "Торговый дом Сметанин", "Белгородские молочные продукты", "Лента" үйлдвэрүүдийн өтгөрүүлсэн сүүнд шинжилгээ хийжээ.
Шинжилгээний дүнгээр “Главпродукт” болон Глубокое үйлдвэрийн молоконд хуурай тосгүйжүүлсэн сүүний үлдэгдэл дэх уурагны хэмжээ бага байснаас гадна механик хольц илэрсэн аж.
Г.Ганаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.