Алексей Стаханов бол Тайм сэтгүүлийн нүүрэнд заларсан цорын ганц орос ажилчин

Twitter Print
2022 оны 09-р сар 20-нд 11:38 цагт
Мэдээний зураг,

Алексей Стаханов бол Тайм сэтгүүлийн нүүрэнд заларсан цорын ганц орос ажилчин.

Донбассын жирийн уурхайчин тэрээр лавтаяа хагас зууны турш орон орны социалист ажилчдийн нэр төр, дуу хоолой, үлгэр дууриалал нь байж чадсан мундаг эр.

Хэтрүүлэг, коммунист үзэл суртлын пропоганда байсан нь мэдээж боловч ажлын дарааллийг зөв зохион байгуулж хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, цагийг зөв хуваарилах, бригадаар ажиллаж төлөвлөгөөнд хүрэх гэх мэт энгийн боловч маш бүтээлч олон санааг уурхайн бяцхан хэсэгт хэрэгжүүлж чадсан нь үнэн юм.

1935 оны 8-р сарын 31-нд тэрээр 5 цаг 45 минутын дотор 102 тонн нүүрс олборлож, дээд амжилт тогтоосон гэж анх шуугиулжээ. Энэ нь түүний өдрийн төлөвлөгөөнөөс 14 дахин их бүтээмж байв.

Мөн оныхоо 9-р сарын 19-нд Стахановын бригад нэг ээлжинд 227 тонн нүүрс олборлож, шинэ дээд амжилт тогтоосон гэж "Правда" сонинд мэдээлснээр нэг талаас хүний хүчин чадлаас хэтийдсэн зүйлээр суртал ухуулга, мунхруулга явуулж байна гэж баруунд шоолж харин социалист орнууд шагшин магтсаар бүтээмж өсгөх "Стахановын хөдөлгөөн" үүссэн түүхтэй.

Бүр сүүлд 90-ээд онд "Комсомольская правда" сонины эрэн сурвалжлах баг Стахановын толгой эргэм амжилтын цаана нэр нь үл мэдэгдэх 3 туслах уурхайчин байсныг илрүүлсэн гэдэг.

Гэхдээ 4 үүлээ байсан ч нэг хүний хийх хөдөлмөрөөс 20 дахин ихийг хийнэ гэдэг бол гайхамшиг юм.

Гантогтох Сэржхорол

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.