Тасалгааны цэцэгний навч яагаад шарладаг вэ?

Twitter Print
2018 оны 11-р сар 05-нд 12:00 цагт
Мэдээний зураг,

Цэцэгний навч шарлах нь олон шалтгаантай байдаг. Хэдэн шалтгааныг доор тайлбарлая.  

1. Усалгааг хэтрүүлэх 

Цэцэг анхлан тарьж буй хүмүүсийн гаргадаг нийтлэг алдаануудын нэг. Усалгааг зөв хийх хэрэгтэй бөгөөд намар, өвлийн улиралд цэцэг амардаг үед усалгааг багасгадаг бол хавар, зуны улиралд усалгааг нэмэх шаардлагатай байдаг. Зарим хүмүүс хоёр хоноод, эсвэл өдөр бүр тогтмол усалдаг. Гол нь хөрсний хаталтыг сайн харж усалгааг хийж байгаарай. 

2. Энгийн ургалт 

Цэцэгний навч байнга шарлаж унаж дараагийн залуу навч нөхөн ургаж байдаг. /Их хэмжээгээр, онцгой шалтгаангүй бол та санаа зовох зүйлгүй. Ялангуяа навчаараа гоёдог Диффенбахия/Гундаахай/ Драцена/ Луу мод/-д илүү ажиглагдана. 

3. Хүйтэн салхины нөлөө 

Ихэнх цэцэг ургамал дулаан орноос гаралтай байдаг тул агаарын хүйтэн урсгалд тэсвэр муутай байдаг бөгөөд навч нь шарлаж унадаг. Богинохон хугацаад агаарын хүйтэн урсгалд цохиулсан навч борлох, цайрах навчны судал даган толбонууд үүснэ. Хүйтэн агааржуулагчаас аль болох хол цэцгээ байрлуулаарай.

4. Гэрэл дутагдах 

Цэцэг гэрлийг маш бага хэмжээгээр авч буй тохиолдолд доод талын навчнаас эхлэн шарлаж эхэлдэг. Таны цэцэгний навчнууд шарлаж эхэлбэл цэцэг тань хангалттай гэрэл авч чадахгүй байгаагийн илрэл юм. 

5. Тэжээл дутагдах 

Хэрэв таны цэцэгний навч оройгоосоо шарлаж навчны судал даган хар толбо үүсвэл тэжээлийн дутагдалд орсны шинж тэмдэг юм. Шалтгаан нь кальци ихтэй, хатуулагтай усаар услах мөн ургамалд азот дутагдаж байна гэсэн дохио юм.

www.delgeen.com

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.