
Миний ээж,намайг мэдээ орох цагаас л бие султай байдаг байж билээ. Ямар учир шалтгаантайг нь хүүхэд болохоор мэддэггүй байв. Хүүхэд л бол хүүхэд л гэж одоо бодож өөрийгөө аргацаах юм.
Хичээлдээ явах болгонд өдөр идэх хоол /Бэнто/-г минь бэлтгэж өгдөг байсан ч ,амтгүй юм шиг харагддаг болохоор үргэлж харих замдаа хогийн саванд асгаж хаячихдаг байв. Өдрийн хоолны цаг болохоор сургуулийн гуанзанд орж хамгийн хойд талын суудалд сууж “Өнөөдрийн бэнто ямар бол” гэж бодон сэмээрхэн ганцаараа онгойлгож үзнэ.
Яах аргагүй замбараагүй наана цаана нь хутгаж хийсэн хоол, идэх ч хэцүү байх ч хэцүү тийм л зүйл байдаг байв.Үнэндээ найзуудаасаа ичдэг байлаа. Тэнэг ч байж уу дээ. Нэг өглөө ээж маань намайг сургууль руу гаргаж өгөхдөө “Үэсүги күн, Өнөөдрийн бэнто их гоё амттай болсон шүү. Миний хүү заавал идээрэй. Ээж нь чиний дуртай сам хорхойг хийсэн байгаа шүү” хэмээн баяртайгаар хэлэв. Хариу юу ч хэлэлгүй зөвхөн толгой дохин сургууль руугаа гүйн одсон би өдрийн хоолны цагаар бэнтогоо задлаж үзлээ. Сам хорхой байх нь байгаа ч,дутуу хагас хэрчиж зүссэн, урьдын адил л амтгүй бэнто харагдаж байлаа. Хичээл дуусч гэртээ ирэхэд ээж маань “Үэсүги күн, өдрийн хоол амттай байсан биз дээ” хэмээн шалгааж эхлэв.
Уур хүрч байсан болохоор "Ядаргаатай юм. Тийм амтгүй заваан бэнтог хогийн саванд хаячихсан. Үүнээс хойш та битгий бэнто хийж байгаарай. Би авч явах ч үгүй" гэж ээж рүүгээ хэлж орхив. Ээж минь уйтгартайгаар над руу харж "... Уучлаарай миний хүү ... " гэхээс өөр юу ч хэлээгүй билээ. Тэр өдөр 10 сарын 20 байж дээ. Маргаашнаас нь эхлээд ээж бэнто бэлдэж өгөхөө больсон юм. Хагас жилийн дараа ээж минь эргэж ирхээгүй тэнгэрийн оронд явсан даа. Ээжийнхээ бие султай байсан гэдгийг мэдэх хэрнээ ямар өвчинтэйг мэдэхгүй байсан би тэгэхэд ээжийгээ зүрхний хурц өвчтэй гэсэн оноштой байсныг мэдсэн юм. Ингээд сургуулиа төгсөөд өөр хот руу нүүх болж ээжийнхээ өрөөг цэвэрлэв. Гэтэл номын тавиур дээрээс их л нандигнан хадгалж байсан гэмээр хуучирсан тэмдэглэлийн дэвтэр олов. Голдуу миний сургууль дээр идэх бэнто хоолны тухай бичжээ.
..... Өнөөдөр гар минь урд урдаасаа илүүтэй чичирч салагнаж байх чинь. Хүүгийнхээ хоолны өндгийг шарж чадсангүй дээ. Уул нь дуртай сам хорхойг нь хийсэн юмсан. Бас л болохгүй нь энэ гарыг ээ. Яаж ийгээд хэрчихгүй бол болохгүй нь дээ. Эмчид үзүүлээд ч сайн болохгүй юм. Хүүгийнхээ бэнтог хийчих юмсан гэхчилэн бичсэн байлаа.
Миний нүдэнд нулимс цийлэлзэн гарч өөрийн эрхгүй “Ээжээ” хэмээн дуудлаа. Тэр дээрхи 10 сарын 20-ноос хойш тэмдэглэлийн дэвтрийн хуудсан дээр юу ч бичигдээгүй хов хоосон болсон байв. Зүрхний өвдөлтөөс болж даралт нь хагас харваж, гар нь салагнаж байсан хэдий ч хүүгээ өлөн хоосон явуулахгүйн тулд чадах чинээгээрээ бэнтог минь хийж өгч байсныг хүү нь ойлгоогүй байжээ.
Ээжээ ...ээжээ...
Хүүгээ уучлаарай ....Би ийм л тэнэг хүн.
Н.Базарсүрэн
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.