Хөлдүү махыг богино хугацаанд хэрхэн гэсгээх вэ?

Twitter Print
2017 оны 04-р сар 07-нд 19:25 цагт
Мэдээний зураг,

Та ажлаа тарж ирээд амтат сайхан хоол хийх гэтэл хөлдүү мах таныг хүлээж байдаг уу?

Аливаа хоолыг хийхэд хоолны гол орц болох мах, махан бүтээгдэхүүн гэсгэлэн, тасалгааны температурт байх нь хамгийн чухал бөгөөд хоол хийх цагийн хэмнэж, ажлыг хөнгөвчилж, амттай хоол хийхэд тус дөхөм болдог. Тэгвэл хэрхэн богино хугацаанд хөлдүү махыг гэсгээх амархан аргыг хүргэж байна. 

Үүний тулд томхон саванд цэвэр, хүйтэн усыг хийнэ. Хөлдүү махыг торонд хийж ус орохооргүй зангидаад хүйтэн усанд далд ортол хийгээд махны хэмжээнээс шалтгаалж 15-30 минут байлгахад л мах хэрчихэд бэлэн байх болно. Зарим тохиолдолд хөлдүү махыг час халуун буцалсан усанд хийх, дангаар нь богино долгионы зууханд хийх зэргээр гэсгээдэг. Энэ нь махны амт, бүтцийг эвдэж, нян үржих хамгийн тохиромжтой нөхцлийг бүрдүүлдгийг анхаараарай. 

Печь буюу богино долгионы зуух - Богино долгионы зууханд гэсгээх гэж байгаа бол махыг гялгар уутанд хийж бүлээн устай саванд хийгээд печинд хийж гэстэл нь байлгаж болно. 

www.1000jor.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.