Лондон хотын "Аполло" театр нуржээ

Twitter Print
2013 оны 12-р сар 20-нд 10:57 цагт
Мэдээний зураг,

Лондон хотын “Аполло” театрын дээврийн хэсэг ээлжит үзвэрийн үеэр нурсан байна. Гал сөнөөгчдийн мэдэгдсэнээр эхлээд дээвэр нурж үзэгчдийн танхимын дээд хэсгийн балконууд дээр унасны дараа нуралт танхимд  орж ирсэн байна. Энэ үеэр 88 хүн гэмтсэн бөгөөд Sky News мэдээллийн агентлагын мэдээлснээр 7 хүн маш хүнд бэртэн эмнэлэгт хүргэгдэж, 81 хүн хөдөлж явж чадахгүй байсан аж.

Тус театр 755 хүний суудалтай бөгөөд “The Curious Incident Of The Dog In The Night-Time” буюу орчуулбал “Шөнө дөлөөр нэгэн нохойд тохиолдсон хачирхалтай явдал” жүжгийг үзэхээр нийт 700 орчим хүн байжээ. Азаар хүний амь эрсдээгүй байна.

Хотын төвд оршдог энэ театрын барилга 1901 онд баригдсан бөгөөд одоо улсын хамгаалалтад байдаг байна.

Р. Этүгэн

article-2526644-1A36439700000578-655_634x500

article-2526644-1A36355700000578-359_634x455

article-2526644-1A364ED900000578-911_634x422

article-2526644-1A36584400000578-555_634x759

article-2526644-1A3623A100000578-269_634x410

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.