Хурдны замын ажилд засаг дарга нар хамтарна

Twitter Print
2015 оны 06-р сар 22-нд 09:59 цагт
Мэдээний зураг,

Засгийн газрын хөрөнгө оруулалтаар энэ онд хийгдэх 9 том төсөл бий. Түүний нэг нь Ази, Европыг холбосон 1000 км хурдны зам. Тус зам нь “Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд" чиглэлд тавигдаж Монгол улсын 6 аймгийн 25 сум, нийслэлийн 2 дүүргийн нутгийг дайран өнгөрнө.

Тус төслийн ажлыг гүйцэтгэж буй хүмүүсийн мэдээлж буйгаар замын трассыг тогтоосон бөгөөд зам тавих ажилдаа аль хэдийн орсон гэж буй. Тэгвэл тус замын дайрч өнгөрөх аймаг, сумдын Засаг дарга нартай төсөл хэрэгжүүлэгч "Чингис Лэнд Девелопмент" Групп хамтран ажиллах санамж, бичиг байгуулжээ.

Мөн “Талын зам ба хөгжил” сэдвийн хүрээнд аймаг, сум, дүүргийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар болон бусад албаны хүмүүсийг хамруулсан өргөн хэмжээний форум зохион байгууллаа.  Энэхүү форумаар Алтанбулаг – Улаанбаатар – Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам” төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж, зам дагуу бий болох шинэ хот, суурин хаана байрлах, ямар онцлогтой байх, хэр хэмжээний ажлын байр бий болох, цаашид хэрхэн хөгжих, энэ төсөл дээр орон нутгийн зүгээс хэрхэн оролцох зэрэг олон асуудлыг хэлэлцэн зөвлөлдсөн юм.

Форумын үр дүнд төсөл хэрэгжүүлэгч тал болон холбогдох аймаг сумдын зочид төлөөлөгч нар нь санал бодлоо чөлөөтэй солилцож, хэрхэн хамтран ажиллах талаар асуудал дэвшүүлэн ярилцав.

Энэхүү бүтээн байгуулалт болсон хурдны авто замын төсөлд хамтран ажиллана гэдгээ холбогдох аймаг сумдын төлөөлөгч нар илэрхийлсэн юм. Аймаг сумдын засаг дарга нар уг зам нь Монгол улсын хөгжилд төдийгүй, сум орон нутагт хөгжил авч ирэх зам болох учиртайг онцлон тэмдэглэж, төслийг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.  

Мэдээлэл өгөхөд “Алтанбулаг – Улаанбаатар – Замын-Үүд чиглэлийн 1000 км хурдны авто зам” төслийг Концессийн гэрээгээр хэрэгжүүлнэ. Замыг 3 жилийн хугацаанд барьж байгуулах төлөвлөгөөтэй аж.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.