Хүчингийн хэргээр ял сонссон УИХ-ын гишүүн асан Д.Гантулга хугацаанаасаа өмнө суллагдаж магадгүй

Twitter Print
2020 оны 08-р сар 12-нд 14:21 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны арваннэгдүгээр сарын 12-нд болж, шүүхээс түүнд холбогдох эхний хэрэгт нэг жил дөрвөн  сар, хоёр дахь хэрэгт найман сар нийт хоёр жилийн хорих ял оноосон юм. 

Улмаар түүнийг хугацаанаасаа өмнө суллагдахаар болсон гэх мэдээлэл гарсан ч, ШШГЕГ-аас уг мэдээллийг няцаалаа. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Д.Гантулга суллагдаагүй бөгөөд сарын дараа буюу есдүгээр сард суллагдахаар яригдаж байгаа гэнэ. 

Хэргийг сануулахад, Д.Гантулга 2017 оны зургадугаар сард 25 настай эмэгтэйг хүчиндсэн хэрэгт холбогдон, УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзах хүсэлтээ гаргасан бол 2018 оны арваннэгдүгээр сарын 27-нд өөр нэгэн эмэгтэй гишүүн асан Д.Гантулга өөрийг нь хүчирхийлэхийг завдсан хэмээн хуулийн байгууллагад хандсан байдаг.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • иргэн

      (202.179.25.39) 2019-11-13 10:38
      • 0
      • 0

      чухам л үгүй,үнэн мөнөө шударгаар гишүүнээсээ татгалзаад шалгуулчихъя нтр гээд сүгсэлзээд байсан,шүүхийг авилгадах гэж байгаад амжаагүй л бололтой,гэхдээ 2 хэрэг дээр ийм бага ял өгч байна гэхээр өнөө алдарт шүүгчид бас бага ч гүй юм атгаад л үлдсэн бололтой

      Хариулах