Өнөөдөр нар буцах өдөр

2017 оны 06-р сар 22-нд 09:16 цагт
Мэдээний зураг,

Л.Тэрбишийн Монгол зурхайн цаг тооны бичигт "Өнөөдөр зургадугаар сарын 22. Зуны туйл, билгийн тооллын нар буцах улирал эхлэх өдөр" гэжээ. Билгийн тоолол нь тус бүр 15 хоногтой 24 улиралтай билээ. Өнөөдөр Улаанбаатар хотод нар өглөөний 5 цаг 03 минутанд мандаж, орой 20 цаг 57 минутанд жаргаж өдрийн урт 15 цаг 54 минут болно. Үд дунд нь 12 цаг 33 минут болно. Тэгээд нар буцна. Энэ цагт нар тэнгэрт хамгийн өндөрт мандан, маргаашнаас мандалт нь доошоо бууна. Тэр нь одон орны тайлбар юм. Юмны сүүдэр хамгийн богино болно.

Нар буцах гэдгийг гэрт амьдардаг малчин монголчууд сайн мэддэг. Амьдралынхаа туршлагаар хэлдэг. Энэ өдөр нарны гэрэл тулган дээр хөөрүүлж байгаа тогоотой сүүний зах дээр тусан алдана. Маргаашнаас нь тэр цэг хойшлон буцна. Нар буцна гэдэг учир энэ.

Д.Энхтүвшин, mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.