Герман-Франц шөвгийн наймд учраа таарлаа

Twitter Print
2015 оны 06-р сар 22-нд 08:32 цагт
Мэдээний зураг,

Канад улсад үргэлжилж буй хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн дэлхийн аваргын тэмцээний шөвгийн 16-гийн тоглолтуу болж байна. Энэ сарын 20-ны үдэш Герман-Шведыг 4:1, Франц-БНСУ-ыг 3:0, БНХАУ-Камеруныг 1:0-ээр хожлоо.

Мөн урд шөнө Австралийн бүсгүйчүүд хүчирхэг Бразилийг 1:0-ээр буулган авч, шуугиан дэгдээлээ. Бразилийн эмэгтэйчүүд энэ тэмцээнд түрүүлэх багийн тоонд орж байсан. Тэд түүхэндээ 2007 онд мөнгө, 1999 онд хүрэл медаль хүртсэн билээ.

Харин Германы шигшээ баг 2003 оны мөнгө, 1991, 2011 оны дэлхийн аваргын хүрэл медальт Шведийн багийг 4:1-ээр хожиход Сасич дубль хийж, Миттаг, Марочин нар нэг гоолыг хийсэн. Шөвгийн 16-гийн үлдсэн тоглолтуудад АНУ-Колумб, Япон-Голланд, Норвеги-Герман, Канад-Швейцарь оноолт таараад байна.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.