Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын эхний 21 км замыг угсарлаа

Twitter Print
2020 оны 05-р сар 11-нд 15:16 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн ажлын хэсгийн ахлагч, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан болон албаны бусад хүмүүс 05 дугаар сарын 09, 10-ны амралтын өдрүүдэд Дорноговь, Өмнөговь аймагт ажиллаж, Үндэсний их бүтээн байгуулалт Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414,6 км төмөр замын ажлын явцтай газар дээр нь танилцлаа.

Өнөөдрийн байдлаар тус төслийн хэмжээнд 3000 орчим хүн хүч, 1000 гаруй техник ажиллаж байна. Төмөр замын дээд бүтцийг угсарч буй Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Зам засварын машинт станцын 4 бригад эхний 21 км төмөр замыг угсарч дуусаад байна.

Нийслэлийн Мэдээ-н зураг.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.