Дэлхийн хамгийн урт нислэг 19 цаг 16 минут үргэлжилжээ

Twitter Print
2019 оны 11-р сар 15-нд 18:13 цагт
Мэдээний зураг,

Австралийн агаарын тээврийн Кантас компани Boeing 787-9 Dreamliner хөлөг онгоцоороо Америкийн Нью Йорк хотоос Австралийн Сидней хот руу дундаа зогсолтгүй дэлхийн хамгийн урт нислэгийг үйлджээ.

19 цаг 16 минут үргэлжилсэн нислэгийн турш хөлөг онгоц 16 200 км замыг туулж, түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн ба онгоцонд нислэгийн багаас гадна Qantas агаарын тээврийн компанийн гүйцэтгэх захирал Алан Жойс тэргүүтэй 50 хүн зорчижээ. Нислэгийн гол зорилго нь дэлхийн хамгийн урт нислэг нь нисгэгчид, нислэгийн багийнхан болон зорчигчдод ямар нөлөө үзүүлж болохыг тогтооход оршсон гэнэ.

Нислэгийн үеэр онгоц цагийн 15 бүсийг дайран өнгөрсөн ба онгоцыг жолоодож явсан нисгэгчдийн толгойд тархины идэвхжлийг хэмжих тусгай аппаратыг зүүсэн байжээ. Түүнчлэн нислэгийн багийнхан болон зорчигчид хоёр долоо хоногийн өмнөөс эхлэн нойр болон хооллолтынхоо талаар тэмдэглэл хөтөлж эхэлсэн ба нислэгийн үеэр йогийн болон биеийн тамирын дасгалуудыг хийж байсан аж. Qantas агаарын тээврийн компанийн гүйцэтгэх захирал Алан Жойсийн мэдээлсэнээр онгоц Сиднейд газардах үед онгоцонд дахин 70 минут нисэх хэмжээний шатахуун үлдсэн байсан ба тус компани удахгүй Лондоноос Сидней хүрэх дундаа зогсолтгүй туршилтын нислэгийг үйлдэх аж.

Related image

Эдгээр туршилтын нислэгүүдийг үр дүнд дэлхийн хамгийн урт, зогсолтгүй нислэгүүд 2022 оны сүүл 2023 оны эхээр хуваарийн дагуу хийгдэж эхлэх гэнэ. Одоогийн байдлаар эдгээр чиглэлүүдэд дэлхийн ямар ч агаарын тээврийн компани нислэг үйлддэггүй аж. The Guardian сонинд бичсэнээр агаараар тээврээр зорчигсдын тоо тасралтгүй өсч байгаатай холбоотойгоор агаарын тээврийн компаниуд олон цагийн нислэгүүдэд анхаарал ихээр хандуулах болжээ.

Image result for Qantas test flight completes record 19-hour non-stop flight from New York to Sydney

Олон Улсын Агаарын Тээвэрлэгчийн холбооноос мэдээлсэнээр агаараар зорчигсдын тоо 2037 он гэхэд 4.6 тэрбумаас 8.2 тэрбум болж өсөх гэнэ.

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.