Хамгийн хялбар турах 10 арга

2017 оны 10-р сар 11-нд 12:48 цагт
Мэдээний зураг,

Бүсгүйчүүд дандаа л гуалиг, сайхан харагдахыг хүсдэг. Хүссэндээ хүрээд өөртөө итгэлтэй, толгой дээгүүр алхах шиг сайхан зүйл үгүй. Тэгвэл хамгийн хялбар аргаар хэрхэн турж болохыг талаар танд зөвлөгөө хүргэе. 

Хоол бэлтгэж байхдаа бохь зажил

Та хоол бэлтгэж байхдаа байнга амсдаг. Хэдийгээр бохь байнга зажлах нь хүний эрүүл мэндэд муу гэдэг ч та хоол бэлтгэх үедээ бохь зажилбал дээрх зуршлаас ангид байж болдог.

Цангаа тайлах ундаагаа зөв сонго

Ам цангалаа гээд чихэрлэг ундаа сонгохоос аль болох зайлсхий. Зуны халуунд ангаа тайлах ундаагаар хийжүүлээгүй ус, ногоон цай, кофег сонго. Гэхдээ кофег өдөрт хоёр аягаас илүү уухгүй байсан нь дээр.

Үзэм ид

Үзэм илүүдэл жингээс салахад хамгийн хэрэгтэй жимс. Таны биен дэх тослогийг гадагшлуулах, задлах үүрэгтэй. Салат, ундаанд хийж байнга хэрэглээрэй.

Хувцсаа өмсч байхдаа бүжиглэ

Гэрээ цэвэрлэх, хувцсаа өмсөх, хоол хийх гээд л ямарваа ажил хийх бүртээ өөрийгөө зугаацуулан бүжиглэ. За тэгээд өөрийгөө жинлээд үз. Маш хурдан жин хасагдахыг та анзаарах болно.

Тавгаа битгий хуурайл

Тавган дээр байгаа хоолныхоо 75 хувийг л ид. Ингээд идэх бүртээ хоолныхоо хэмжээг багасгаад үзээрэй.

Төмс ид

Төмс таныг таргалуулах нэг шалтгаан гэж бодож байна уу. Мэдээж Макдональдын шарсан төмс бол таны хамгийн том дайсан. Харин шинэ ургацын нялх төмс чанаж идэх нь таныг илүүдэл жингээсээ салахад хамгийн сайн туслагч болдог байна.

Нэг удаа алгас

Согтууруулах ундаанаас аль болох татгалз. Хэрвээ та согтууруулах ундаа хэрэглээд байвал хүссэнээрээ турж чадахгүйг анзаарах болно. Тиймээс найз нөхөдтэйгээ наргиж цэнгэх шаардлага гарвал нэг удаа намайг алгасчих гээд гуйж бай.

Өдөр 10 мянган алхам

Хөдөлгөөн хамгийн чухал. Аль болох өдөрт 10 мянган алхам газар яв.

Бяслагтай пицца

Илүүдэл жингээс салахад хамгийн чухал хоёр зүйл бол өдөр бүр 2000 мянган алхамыг нэм, мөн хоолныхоо калориг 100-гаар багасга. Тиймээс идэж буй хоолондоо юуг хэрхэн хэрэглэх вэ гэдгээ бодож төлөвлөх л хэрэгтэй.

Заавал спорт заал руу явах гэж үү

Хэрвээ гадаа агаар сайхан байвал заавал спорт заал руу явах гэж хичээх хэрэггүй. Спортын хэдэн төхөөрөмж дээр л дасгал хийвэл турна гэвэл эндүүрэл. Хөлбөмбөг, гарбөмбөг, гүйлт, дугуй унах, усанд сэлэх гээд таны амралтад ч тустай спортын төрлүүд байдгийг бүү март.

www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.