Дэлхийн дулаарал хүнсний үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлнө

Twitter Print
2015 оны 06-р сар 20-нд 09:12 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн дулаарал хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг газруудад ноцтой сөрөг нөлөө үзүүлэхээс гадна зарим үр тарианы тэжээллэг чанарыг буурахад хүргэнэ гэж НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага /ХХААБ/ мэдэгдлээ.
НҮБ-ын ХХААБ-аас гаргасан “Уур амьсгалын өөрчлөлт ба хүнсний системүүд” номд тэмдэглэснээр, дэлхийн дулаарал өлсгөлөн, ядуурал болон дэлхийн хүнсний худалдаанд мөн ихээхэн сөргөөр нөлөөлөх аж.

Эрдэмтэн судлаачид, эдийн засагчид сүүлийн 20 жил дэлхийн болоод бүс нутгийн түвшинд хөдөө аж ахуй болон хүнсэнд уур амьсгалын өөрчлөлт  хэрхэн нөлөөлж байгааг судалсны эцэст гаргасан дүгнэлтүүд уг номд оржээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.