Т.Санчир дахин Филиппин улсын лигт тоглох боломжтой

Twitter Print
2015 оны 06-р сар 19-нд 16:36 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн онд БНСУ-ын Инчон хотноо Азийн спортын их наадам болсон. Тус тэмцээнд Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг түүхэн амжилт гаргаж, шилдэг наймд шалгарч байлаа. Улмаар эрэгтэйчүүдийн шигшээ багийн довтогч Т.Санчир тивийн шилдэг тамирны тоонд багтсан билээ.

Үүний дараа дэлхийд сагсан бөмбөгийн спортоор хүчтэй өрсөлдөгч болдог Филилппин улсын мэргэжлийн лиг “PBA”-ийн “Barangay Ginebra San Miguei Kings” багтай гэрээ байгуулж, сүүлийн хоёр тус лигт тоглосон.

Харин багт нь Т.Санчираас өөр гадаад тоглогчид байдаг учир түүний талбай дээр өнгөрүүлэх цаг нь эрс багасчээ. Улсдаа төдийгүй тивийн шилдэг сагсан бөмбөгч болсон манай тамирчин сэлгээний сандалд суусаар улирлыг дуусгахыг хүссэнгүй.

Иймд дасгалжуулагчтай ярьж, зөвлөсний эцэст багаа орхин эх орондоо ирсэн аж. Ямар ч байсан Монголын сагсан бөмбөгийн нэгэн шинэ түүхийг бичсэн Т.Санчир эх орныхоо нэрийг өндөрт өргөсөөр байна. Мөн Филиппин улсын өөр хоёр баг Т.Санчир авах саналаа гаргасан тухай мэдээлэл байгаа юм.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.70.40.230) 2015-06-19 17:37
      • 0
      • 0

      Филиппинээс лаг багт тоглох хэрэгтэй, тэгээд тэднийг амаа баритал нь тасархай тоглох ёстой.

      Хариулах