Дарс уувал аз жаргалын гормон ялгардаг

2017 оны 04-р сар 18-нд 16:54 цагт
Мэдээний зураг,

Дарс бол бурхдын уудаг цэцгийн бал. Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эртний бөгөөд хамгийн тансаг алкохолны төрлийн ундаа бол дарс юм. Бүтэн өдрийн эцэст хундага дарс уух шиг сайхан зүйл байхгүй байх. Энэхүү ундаа нь цусны судсыг өргөсгөж, бие амрахад тусалдаг.

Өдөр бүр нэг хундага дарс уух нь амьдралын энергийг нөхөж, эрүүл байх үндэс болно. Биеийг дархлааг сайжруулж, жин хасахад тусалдаг гэх мэт биеийн болон сэтгэл санааны хувьд ч сайн талтай. Мөн ой тогтоолтыг сайжруулж, өөдрөг болгодог байна.

1. Хоол боловсруулалт, бодисын солилцоог сайжруулна

Дарс уух нь хоол боловсруулах эрхтнийг амрааж, тэнцвэржүүлж байдаг. Хоол боловсруулах болон дархлааны систем шууд холбоотой байдаг учир таныг төрөл бүрийн өвчнөөс хамгаална. Олон судалгаануудын баталж байгаагаар улаан дарс гэдсэн дэх өвчин үүсгэх бактеруудыг устгадаг байна. Дарс нь витамин B, энзим, омега-3 зэргээр баялаг учир хоолны дараа эсвэл хоолон дээрээ нэг хундага улаан дарс ууж хэвшээрэй.

2. Залуу насны эх ундарга

Дарс уудаг хүмүүс шар айраг эсвэл өөр алкохол уудаг хүмүүсээс илүү урт насалдаг байна. Эсийн хөгшрөлтийг удаашруулах олон бодис дарсанд орсон байдаг.

3. Антиоксидантаар баялаг

Судалгаагаар дарсанд хүчтэй антиоксидант болон витаминууд агуулагддаг нь батлагджээ. Ялангуяа улаан дарсанд илүү их агуулагддаг. Хэрэв та алкохолтой зүйл уудаггүй бол усан үзэмний шүүс уугаарай. Антиоксидантын хэмжээ нь адил байдаг.

4. Зүрхийг эмчилж, биеийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө

Дарс нь биеийг тайвшруулж, зүрс судасны үйл ажиллагааг тогтворжуулдаг. Хэрэв өдөр бүр улаан дарс уухаар шийдсэн бол хэмжээнд нь анхаараарай. Алкохолыг хэтрүүлж хэрэглэх нь биед муу нөлөөтэй. Түүнээс гадна дарсыг хэтрүүлж уувал цусан дахь сахарын хэмжээ ихэсч эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө.

5. Цаг мөч бүрийг таашаахад тусална

Дарс нь залгилахад биш амтлахад зоиулсан ундаа юм. Таны завгүй амьдралд завсарлагаа болж, найз нөхдөөрөө цуглан суухад тус болно. Таны айдсыг дарж, эргэн тойрны хүмүүстэй нийгэмшихэд тусална. Дарс ууж чаддаггүй хүмүүст нэгэн сонирхолтой зүйл дуулгахад зүгээр л хундагатай дарсны талаар бодоход л тайвширдаг байна. Таны санаа бодол үр дүнг авчирдаг.

6. Дарс бол гайхалтай алкохолын төрлийн ундаа юм

Би дарс уух бүрдээ дарсны төрөлх нутаг, түүхтэй нь холбогдсон мэт санагддаг. Байгалийн гайхалтай бүтээлээр ийм ундааг хийж буй хүмүүсийг хүндлэх сэтгэл төрдөг. Би үргэлж дарсны эх оронд очиж, дарс үйлдвэрлэх алхмуудаас суралцахыг хүсдэг. Усан үзмийн талбайгаар зугаалж, нарны дулаан илчийг мэдрэх нь үнэхээр тааламжтай байх болно.

7. Дарс бол хөгжөөн

Дарс бол инээд хөөр, баяр баяслын бэлгэ тэмдэг юм. Дарс ууснаар аз жаргалын гормон болох эндорфин ялгардаг. Гэхдээ дарс ууж хөгжилдөхдөө болгоомжтой байгаарай. Учир нь маргааш өглөө нь шартаж болзошгүй.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (112.72.6.30) 2017-04-20 17:04
      • 0
      • 0

      Хэний шургуу вэ

      Хариулах

    • munhk nar eej

      (27.123.214.109) 2017-04-18 21:54
      • 0
      • 0

      таалагдлаа хэрэгтэй зөвөлгөө байна баярлалаа

      Хариулах

    • teneg l ym bna

      (202.126.89.199) 2016-10-26 09:30
      • 0
      • 0

      togsgol ni teneg ym bnaa uuh ch hereggvi

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.182) 2016-04-23 22:50
      • 0
      • 0

      Халахыг хэлээд байна уу? Согтохыг хэлээд байна уу?

      Хариулах

    • Од.

      (172.73.249.50) 2016-02-04 22:07
      • 0
      • 0

      Судалгааны нотолгоо байна уу? Зөвхөн хоолон дээр 1 хундага уух нь ашигтай, түүнээс дээш бол хор шуу дээ. Ямарваа нэгэн юм тун орц гэж бий. Иймэрхүү хүнд хэрэгтэй мэдээлэл өгч байхдаа судалгаагаа нэр, өдөр, хаягтай нь баталгаатай эх үүсвэртэйн бичиж олонд нийтлэмээр юм. Сургаар тааж, нэг буланд юм бичээд хэрэггүй ээ.

      Хариулах

    • саксон

      (202.72.245.252) 2015-06-30 16:41
      • 0
      • 0

      Би дарсанд їнэхээр дуртай. Таалагдсан хїнтэйгээ дарс шимээд ярилцаад суух сайхан шїї.

      Хариулах