IV цахилгаан станцын өргөтгөлийн 70 сая ам.долларын эхний санхүүжилтийг шийдвэрлэжээ

Twitter Print
2015 оны 06-р сар 19-нд 13:58 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын Санкт-Петербург хотноо болсон Петербургийн олон  улсын эдийн засгийн чуулга уулзалтад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцох үеэр Монгол Улсын Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат, ОХУ-ын Внешэконом банкны Нэгдүгээр орлогч захирал П.М.Фрадков нар хөрөнгө оруулалтын 20 сая ам.долларын гэрээнд гарын  үсэг зуржээ. 

Энэ бол 1983 оноос хойш нийслэлийнхний 80 хувийг дулаан, цахилгаанаар хангаж буй IV цахилгаан станцын 123 мегаваттын өргөтгөлийн ажлыг хийхээр Чингис бондоос санхүүжүүлсэн 70 сая ам.долларыг үе шаттай нөхөн олгох хөрөнгө оруулалт юм.

“IV цахилгаан станцын өргөтгөл энэ оны эхэнд  ашиглалтад орсон аж. Нэг жил гаруй хугацаанд хийсэн хэлэлцээрийн үр дүнгээр ОХУ-ын Хөгжлийн банк буюу “Внешэкономи” банкнаас дээрх ажлын өртгийг нөхөн санхүүжүүлэхээр болсон аж.

“ОХУ-ын хамгийн том энэ банктай олон том төслүүдэд цаашид хамтран ажиллана гэдэгтээ итгэлтэй байна” гэдгээ Монгол Улсын Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат илэрхийлсэн гэнэ .  

ОХУ-ын Хөгжлийн банкны нийт хөрөнгө 40 гаруй тэрбум  ам.доллартай тэнцдэг бөгөөд социалист  нийгмийн үед  Улаанбаатар хотод баригдсан орон сууцны олон  хорооллыг босгох хөрөнгийг 100 гаруй жилийн түүхтэй энэ банк санхүүжүүлж байсан түүхтэй аж.

Манай улстай хамтын ажиллагаагаа завсарлаад 30 гаруй жил болсон ОХУ-ын Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтын урсгал Ерөнхий сайдын айлчлалын үеэр ийнхүү орж эхэлжээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.