Энэ порно гэж нэг гай...

Twitter Print
2016 оны 03-р сар 30-нд 14:25 цагт
Мэдээний зураг,

Энэ порно гэж нэг гай байна аа… Интернэт орчинд бөөн халдвар тээгч болоод эх үүсвэр нь болдог энэ гай компьютер гацааж лай болдог гэж байгаа. Тэр порно үздэг хүмүүс болиоч ээ, ажилд тээртэй ёстой гай юм аа гэсэн хараал цухал фейсбүкт тааралдаж л байх. Арга ч үгүй хэн нэг нь порно бичлэг юм уу, нэг тийм төрлийн цахим хуудсаар орсон нөхцөлд тэр нь халдвар дамжуулагч эх үүсвэр болж сүлжээгээр тардаг юм шиг байгаа юм.

За тэгээд хүн л юм болсон хойно тийм юм “үзээгүй” хүн ер нь байдаггүй биз. Цэл залуу насныхаа гал дөлөөр бадарч амьдрал, ажил үйлсдээ зүтгэж явахдаа эрчүүд ер нь их порно үздэг гэдэг нь судалгаагаар тогтоогдсон байдаг. Бүсгүйчүүд ч мөн ижил, зарим нэгэн санал асуулгаар нөхөртэйгөө цуг хааяа нэг үзэх үе байнаа, байна гэх нэг хэсэг байхад анх ердөө тоодоггүй байснаа сүүлд нь үзэхэд бас зүгээр санагдсан шүү гэх нөгөө хэсэг, бүр энэ чинь амьдралын утга учир шүү дээ гэх бас нэг хэсэг байдаг аж.

Гэтэл гадаад хөгжингүй орнуудад бол эрх чөлөөний илэрхийлэл болсон уг асуудал сүүлдээ сөрөг нөлөө ихтэй болохыг эрдэмтэн судлаачид тогтоосон байна. Даан ялангуяа нас бие гүйцсэн эрчүүдэд. Учир нь порно бичлэг байнга үздэг эрчүүдийн тархинд секс үйлдэж байгаа мэт сэтгэгдэл төрдөг буюу дофамин гэдэг DA даавар ялгардаг нь бие организмд сөргөөр нөлөөлдгийг "LifeNews" цахим мэдээллийн хуудас онцолжээ. Ийм бодит бус хийсвэр нөхцөлд хүний тархи зөвхөн порно бичлэг дээр гарч байгаа төсөөлөлд дасан зохицож, улмаар жинхэнэ сексийн үед таашаал төрүүлэх чадваргүй болдог байна.

Порно бичлэг үзэж байгаа эрчүүд заавал дур тавихад хүрдэг бол нэгэнт ийм асуудалтай тулгарсан эрчүүд эмэгтэй хүнийг хүсэмжлэх нь багассаар бүрмөсөн бэлгийн хөрөлт үүсэх сөрөг нөлөөтэй аж. Энэ гаж нөлөө бүр эрт 14 наснаасаа порно бичлэгт шунан шохоорхсон эрчүүдэд илүүтэй нүүрлэдэг бөгөөд тэд дөнгөж 20 хүрмэгцээ дур хөрөх юм уу, эсвэл ерөөсөө дур тавих чадваргүй болдгийг Италийн андрологи, бэлгийн анагаах ухааны хүрээлэнгийн илтгэлд онцлон тэмдэглэсэн байх аж.

Тус хүрээлэнгийн мэргэжилтнүүд 28 000 эрчүүддэд шинжилгээ судалгаа явуулсаны дүнд ийм дүгнэлтэд хүрчээ. Харамсалтай нь тэдгээр эрчүүд амьдрал дээрээ  бэлгийн бодит харилцааг ер тоохоо байж, зөвхөн порно бичлэгт “толгой мэдүүлэх” болсон байдаг гэнэ.

"Бид интернетээр байнга порно үздэг өсвөр насныхан, залуучуудын бэлгийн чадварын хувьд таашаал мэдрэмж авч чаддаггүй (анорексиа) явдлыг ул суурьтай судалж эхлэсэн” гэж залуучуудын бэлгийн харилцааны тухай (Cupid’s Poisoned Arrow: From Habits to Harmony in Sexual Relationships) номын зохиогч Марния Робинсон өгүүлээд,  “Тэд зөвхөн порно дүрс бичлэгээс хамааралтай болж, бэлгийн бодит амьдрал дээр ямар ч чадваргүй болдог" гэдгийг онцлон анхааруулсан байна.

Гэхдээ бэлгийн дур хөрөх, таашаал төрөхгүй байх энэ сөрөг нөлөөнөөс бүрмөсөн зайлж болно гэж эмч нар үздэг бөгөөд насанд хүрэгчдийн киноноос гурав дөрвөн сарын хугацаагаар татгалзаж, “биеэ чагнаад үзвэл” хүний биеийн төрөлх чадвар сэргэх боломжтой, харин эс тохиолдолд зургаан сараас нэг жилийн хугацаанд эмчлэх арга зүй байдаг гэнэ.

Ийм нэгэн учир зүй байгааг эрчүүд ойлгож, энэ гайнаас аль болох холхон, эрүүл зөв амьдралын хэв маягаар, компьютер гацааж, ажил албандаа садаа болохгүй байхыг зөвлөх үүднээс баахан жишээ баримт сэлт дурьдчихлаа шүү, болгооно бизээ. Эрчүүд ер нь ажлын зав хударгаар сав л хийвэл порно үзэх дуртай гэдэг юм билээ. 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.