Монгол-Францын ахмад хөлбөмбөгчид нөхөрсөг тоглолт хийнэ

2015 оны 06-р сар 19-нд 10:01 цагт
Мэдээний зураг,

Монгол-Франц хоёр улс дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ой 2015 онд тохиож байна. Энэхүү ойн арга хэмжээний хүрээнд Францын ахмад хөлбөмбөгчид манай улсад ирж, нөхөрсөг тоглолт хийхээр болсон. Энэ тоглолт өнөөдөр буюу зургаадугаар сарын 19-ний 14:00 цагт болно. Францын алдарт хөлбөмбөгч Р.Пирес тэргүүтэй ахмад хөлбөмбөгчдийн эсрэг манай улсын ахмадын шигшээ тоглох аж.

Монголын багийн бүрэлдэхүүнд хаалгачаар Ш.Баяржаргал, П.Жаргалсайхан, Ж.Энхбаяр, хамгаалагчаар Б.Болдбаатар, Ж.Мөнхбат, С.Мөнхгал, С.Гэрэлт-Од, Ч.Мөнхбат, Д.Лхүмбэнгарав, Ч.Ваанчигжав, хагас хамгаалагчаар Д.Тэрбаатар, Д.Буян-Өлзий, С.Эрдэнэбат, Ц.Энхтөр, Д.Эрдэнэ-Очир, Г.Даваа-Очир, С.Энхбат, довтлогчоор Б.Буман-Учрал, Д.Батболд, Д.Баярзориг, С.Пүрэвсүх, С.Мөнхбаатар нар багтсан. Харин багийн ахлах дасгалжуулагч Б.Батсайхан, туслхаар Л.Донтор, Э.Шинэбаяр, С.Эрдэнэ-Очир, Ц.Ганболд нар ажиллах юм.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.