Та хувцаслалтын хэв маягаа тодорхойлоод үзээрэй

Twitter Print
2017 оны 04-р сар 30-нд 17:30 цагт
Мэдээний зураг,

Загварын ертөнцөд хувцаслалтын хэв маягийг хэд хэд ангилж үздэг. Тухайн хүний хувцаслалтын хэв маяг өөрийнх нь дотоод мөн чанар, зан төлөв, хүсэл сонирхлыг илэрхийлэхүйц байх ёстой. Гэхдээ нөхцөл байдлаасаа шалтгаалан хүн ямар ч төрлийн хувцас өмсөж болохоос гадна нэг хүн хэдэн ч хэв маягийг хослуулж болох учраас өөрийгөө хайрцаглаж, хязгаарлах шаардлагагүй юм. Хамгийн гол нь загварын ерөнхий чиг хандлагаа тодорхойлоход тань туслах үүднээс дараах найман асуултыг толилуулж байна.

1. Өөрийг тань хамгийн дөхөм илэрхийлэх шинж чанар аль нь вэ? 

А. Цэмцгэр, Чамин, Эмх цэгцтэй 

В. Шинийг эрэлхийлэгч, Эмх замбараагүй, Өөртөө итгэлтэй 

С. Бие даасан, Бардам, Шулуухан зантай 

D. Нөхөрсөг, Баригдмал бус, Итгэл даахуйц 

E. Маш романтик, Зөөлөн сэтгэлтэй, Эмзэг 

F. Хэвшмэл бус, Тайван, Бүтээлч

2. Танд голдуу ямар төрлийн гоёл чимэглэл байдаг вэ? 

A. Сувдан гоёл, хатгадаг энгийн ээмэг, энгийн гинжин зүүлт болон бугуйвч, арьсан тэлээ, лакан гутал 

B. Хамгийн сүүлийн үеийн загвартай гуталнууд, өвөрмөц содон гоёл чимэглэлүүд, загварлаг нүдний шил, өргөн тэлээ, чамин цүнх 

C. Өргөн том бугуйвч, чамин тансаг загвартай хүзүүний зүүлт, том шигтгээтэй бөгж, гялгар материалтай цүнх ба гуталнууд

D. Даавуун кэт ба пүүз, энгийн зүүлт ба бугуйвч, том цүнх, ясан бугуйвч, байгалийн материалаар хийсэн гоёл чимэглэл 

E. Нүд булаам гоёмсог чамин хийцтэй бугуйвч ба хүзүүний зүүлт, сонгодог маягийн цүнх, гэгээлэг загварын үсний гоёлууд 

F. Юм бүхний цуглуулга боловч бүтээлч өнгө аяс бүхий содон нүдний шил, янз бүрийн хээ угалз зураг чимэглэлтэй ороолт ба цүнх, олон давхар зүүлт, өргөн бугуйвч ба бөгж

3. Хэрэв танд дэлгүүрээс хүссэн хувцаснуудаа сонгож авах бэлгийн урамшуулал өгвөл дараах хувцаснуудын алийг нь сонгох вэ? 

A. Бариу цамц, даавуун өмд, нарийхан арьсан тэлээ, сувдан зүүлт, цулгай өнгийн сандаль 

B. Залгаатай майка ба шорт, богино савхин хүрэм, өндөр өсгийтэй сандаль, загварлаг ээмэг, чамин чимэглэлтэй цүнх 

C. Залгаатай майка ба өмд, пиджак, том хүзүүний зүүлт, гялгар жижиг гар цүнх, урдуураа онгорхой туфль D. Даавуун сул цамц, цайвар өнгийн жинс, энгийн гинж, сүлжмэл бугуйвч, дөрвөлжин цүнх, намхан ултай арьсан сандаль 

E. Богино дэрвэгэр даашинз, гэгээлэг загварын гоёмсог цүнх, урдуураа онгорхой өндөр өсгийтэй сандаль, товчин ээмэг, гинжин бугуйвч 

F. Хээтэй даашинз, сонин хэлбэртэй нарны шил, өвөрмөц хэлбэртэй сандаль, могойн арьсан цүнх, олон давхар хүзүүний зүүлт

4. Та ямархуу гутал сонирхдог вэ? 

A. Энгийн туфль, намхан шаахай, түрийтэй гутал, цайвар болон хүрэн өнгийн гутал 

B. Өндөр өсгийтэй сандаль ба түрийтэй гутал, сүүлийн үеийн загвартай шаахай, кэт гэх мэт 

C. Маш загварлаг туфль, өвдгөөр татсан түрийтэй гутал 

D. Хөлд эвтэйхэн намхан ултай гуталнууд, кэт пүүз, энгийн сандаль, сул түрийтэй гутал 

E. Хөөрхөн загвартай гэгээлэг өнгийн туфль ба ботинк, бяцхан чимэглэлтэй бас хээтэй гуталнууд 

F. Өвөрмөц, өнгөлөг гуталнууд, хуучны загвартай гутал, эсвэл янз бүрийн хээтэй содон өнгөтэй гутал

5. Та аль брэндийг сонгох вэ? 

A. Nordstrom, Piperlime, Banana Republic, Ann Taylor, GAP /Сонгодог хэв маягийн/ 

B. Forever 21, ASOS, Topshop. Macy’s, Karma Loop /Орчин үеийн загвартай/ 

C. MaxMara, bebe. The Outnet, Bloomingdale’s, Net A Porter /Ажил хэрэгч загвартай/ 

D. J Crew, Ralph Lauren, Lacoste, Old Navy, Pascun /Чөлөөт хэв маягийн/    

E. Victoria’s Secret, Anthropologie, ModCloth, La Redoute, Ruche /Эмэгтэйлэг загвартай/

F. Urban Outfitters, Nasty Gal, ModCloth, eBay, Thrift Shop /Холимог хэв маягийн/

6. Таны дуртай өнгө?

A. Хар, Цагаан, Завсрын өнгө. Би нэг өнгөөр дагнаж хувцаслах дуртай, заримдаа ганц хоёр хурц өнгө нэмж илүү загварлаг өнгө аяс оруулах дуртай. 

B. Би шар, улаан, ягаан, цайвар цэнхэр зэрэг тод, залуу өнгөнд дуртай. Бас хар өнгийн оруулгатай хувцас хэрэглэлд дуртай, 

C. Би бие даасан байдлыг илэрхийлэхүйц хурц өнгөнд дуртай. Би ихэвчлэн хар цагаан, хар улаан зэрэг хоёр өнгийг хослуулан хувцасладаг. Заримдаа улаан, нил ягаан зэрэг өнгийг хослуулж шинэ хэв маяг  бүрдүүлдэг. 

D.Би зөөлөн, цайвар завсрын өнгүүдэд дуртай. Жишээлбэл усан цэнхэр, саарал, шаргал өнгүүдийг голчлон сонгодог. Мөн хар цагаанаас гадна байгалийн өнгөнд дуртай. 

E. Хэт тод биш хэрнээ зөөлөн тод өнгөнүүдэд дуртай. Эмэгтэйлэг өнгө буюу цайвар ягаан, цэнхэр, эрээн гэх мэт. 

F. Би янз бүрийн өнгүүд хослуулж өмсөх дуртай. Зөөлөн өнгийг тод өнгөтэй, завсрын өнгийг гэгээлэг өнгөтэй гэх зэргээр. Гэхдээ ихэвчлэн сонгодог өнгө маань нил ягаан, тод цэнхэр, тод ягаан. Бас олон өнгийн хээтэй, гүн өнгөтэй хувцаснуудад дуртай.

7. Танд аль алдартнуудын хувцаслалт илүү таалагддаг вэ? 

A. Виктория Бекхэм, Коко Шанель, Эшли Олсен, Кэтрин Миддлтон, Энн Хэтэуэй /Сонгодог хэв шинжийн/ 

B. Бейонсе, Блейк Лайвли, Жессика Симпсон, Рианна, Жессика Альба /Орчин үеийн хувцаслалт/ 

C. Шарлиз Терон, Ким Кардашян, Дито фон Тиз, Анна Винтур, Кэтрин Зета Жонс /Бие даасан шинжийн/ 

D. Женнифер Энистон, Жизель Бундхен, Камерон Диас, Сандра Буллок, Жулия Робертс /Чөлөөт маягийн/ 

E. Ева Мендес, Тейлор Свифт, Женнифер Лопес, Эмма Уотсон, Наоми Уоттс, Рейчел Макадамс /Эмэгтэйлэг, охинлог шинжтэй/ 

F. Сент Соланж, Агнесс Дейн, Уитни Порт, Мишель Уильямс, Николь Ричи, Рейчел Зоуи, Зои Кравиц /Уран бүтээлч шинжтэй/

8. Танд аль өндөр өсгийт таалагдаж байна? 

A. Гялгар материалтай, энгийн загвартай 

B. Урдаа өндөрлөгчтэй, ганган хээнцэр загвартай 

C. Хурц өсгийтэй, ажил хэрэгч загвартай 

D. Намхан өсгийтэй, хөлд эвтэйхэн 

E. Торон материалтай, чамин хээ угалзтай F. Бүдүүвтэр өсгийтэй, хөл ороосон түгжээтэй

Хэрэв та ихэвчлэн “A” гэсэн хариултыг сонгосон бол та “Сонгодог / Classic” хэв маягтай 

Хэрэв та ихэвчлэн “B” гэсэн хариултыг сонгосон бол та “Орчин үеийн / Trendy” хэв маягтай 

Хэрэв та ихэвчлэн “C” гэсэн хариултыг сонгосон бол та “Хурц шийдмэг / Dramatic” хэв маягтай

Хэрэв та ихэвчлэн “D” гэсэн хариултыг сонгосон бол та “Чөлөөт буюу спортлог / Natural or sporty” хэв маягтай 

Хэрэв та ихэвчлэн “E” гэсэн хариултыг сонгосон бол та “Романтик / Romantic” хэв маягтай 

Хэрэв та ихэвчлэн “F” гэсэн хариултыг сонгосон бол та “Уран бүтээлч / Creative” хэв маягтай.

www.bunny.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.