Налайх хотын Захирагчаар Ш.Хааныг сонголоо

Twitter Print
2015 оны 06-р сар 19-нд 08:54 цагт
Мэдээний зураг,

Налайх хотын Захирагчийн дахин сонгууль өчигдөр буюу 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 07-22 цагийн хооронд зургаан хэсгийн хороонд болж өндөрлөлөө. Энэ удаагийн сонгуульд өмнөх сонгуульд хамгийн олон санал авсан 2 нэр дэвшигч буюу Налайх дүүргийн ИТХ-аас нэр дэвшигч Ш.Хаан, бие даан нэр дэвшигч Ц.Минжинхүү нар өрсөлдөж, 50,87 хувь буюу нийт 4754 хүний саналаар Ш.Хаан нийслэлийн анхны дагуул хот Налайх хотын Захирагчаар сонгогдлоо. Бие даан нэр дэвшигч Ц.Минжинхүү нь 49,1 хувь буюу 4594 иргэний санал авчээ.

Налайх хот нь нийт сонгуулийн насны 20310 хүнтэй. Өчигдөр болсон Налайх хотын захирагчийг сонгох дахин сонгуульд нийт 9499 буюу 46.7 хувь нь саналаа өгсөн байна.

Энэ сарын 14-нд буюу өнгөрсөн ням гарагт болсон Налайх хотын захирагчийн сонгуулийн дүн гарахад нийт 10 мянга 500 иргэн буюу нийт сонгогчдын 51 хувь нь оролцон 30.8 хувийн саналаар Шаравхааны Хаан ялалт байгуулсан юм. 

khaanШАРАВХААНЫ ХААН

Төрсөн он: 1962 онд Налайх хотод төрсөн.

Ам бүл: 3

Боловсрол: Дээд, Механик инженер мэргэжилтэй.

Ажлын туршлага: 1988-2003 онд Налайхын их уурхайд малтагч, инженер 2013 оноос одоог хүртэл Налайх дүүргийн Хангамж үйлчилгээний төвийн дарга

Сонгуульт ажил: Налайх дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч, тэргүүлэгч гишүүн

 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • налайхын иргэн

      (112.72.13.239) 2015-06-19 11:47
      • 0
      • 0

      тэгээд сонгогдохынхоо емне ярьж байсан юмаа хийгээрэй дээ гарч ирчээд идэх гээд улайраад байв

      Хариулах

    • gonchig

      (112.72.13.206) 2015-06-19 09:45
      • 1
      • 0

      bid yu xiichix ve? odoo bid yanaaaaaaaaaaaaaa

      Хариулах