
ДЭЛХИЙН ТҮҮХЭЭС: Duty Free буюу татваргүй барааны дэлгүүрийн үүсэл
1947 оны хавар Ирландын Шеннон нисэх онгоцны буудал ер бусын ачаалал ихтэй байв. Энэ нисэх онгоцны буудал дээр Атлантын далайг гатлан нисч буй онгоцнууд түлшээ цэнэглэж, зорчигчид нь хэдэн цагийн турш транзит (хилийн чөлөөт бүс) бүсэд нь тэсэн ядан хүлээдэг байв.
Бизнесмен Брендан О'Реган энд дэлгүүр нээж ажиллуулах зөвшөөрөл хүсч Ирландийн газар нутаг биш транзит бүс тул орон нутагт татвар төлөхгүй байхаар тохиров.
Хэдийгээр өмнө нь далайн хөлөг онгоц дээр иймэрхүү татваргүй худалдаа явагддаг байсан хэдий ч орон нутаг татвар авахгүйгээ албан ёсоор баталгаажуулсан ориг Duty Free 1947 оны Ирландын энэ тохиолдол болсон гэдэг. Улмаар тухайн санаа тэр жилдээ Атлантыг далайг "гаталжээ".
Сэржхорол Гантогтох
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.