Чикаго хотын хоккейчид цомын эзэн боллоо

Twitter Print
2015 оны 06-р сар 18-нд 17:40 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн спорт сонирхогчдын анхаарлыг татдаг АНУ-ын Үндэсний хоккейн лигийн 2014-2015 оны аварга баг тодорлоо. Энэ жил “Стэнлин цом”-ын төлөө “Чикаго Блэк Хаукс”-“Тампа бэй Лайцинг” багууд тунан үлдсэн бөгөөд цуврал зургаан тоглолтын эцэст “Хар Харцага”-ууд түрүүлсэн аж.

Өнөө жил плей-оффт “Монреаль”, “Оттава”, “Тампа бэй”, “Детройт”, “Нью Йорк Рэйнжерс”, “Вашингтон”, “Нью Йорк Исландерс”, “Сент Луйс”, “Миннесота”, “Нэшвилл”, “Чикаго Блэк Хаукс”, “Анахайм”, “Винпинг”, “Ванкувер”, “Калгари” багууд шалгарчээ.

Харин улирлын мэргэн буучаар 26 тоглолтод 13 гоол, 10 оновчтой дамжуулалт өгч, нийтдээ 23 оноо авсан “Тампа Бэй” багийн довтлогч Т.Жонсон тодорсон.

NHL буюу Үндэсний хоккейн лигт манай гарагийн хамгийн шилдэг тамирчид тоглодог. Тус лигт “Монреаль Канадиенс” 24, “Торонто Малп” 13, “Детройт Ред Уингс” 11, “Бостон Брюс”, “Чикаго Блэк Хаукс” тус бүр 6 удаа түрүүлснээр нийт багуудыг тэргүүлдэг юм.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.