“Ид шидийн орон”-ы урсгал зардлыг Хотын захиргаа хариуцахаар болжээ

Twitter Print
2019 оны 11-р сар 27-нд 14:39 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан "Лантуун дохио" ТББ-ын хэрэгжүүлж буй "Ид шидийн орон-2" хүүхэд хамгаалал хөгжлийн төвд зочилж, дэд бүтцийн урсгал зардлыг нийслэлээс хариуцах амлалт өгчээ.

Энэ талаар “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан өөрийн цахим хуудаснаа “Хотын дарга Амарсайхан Ид шидийн орон 2 төвд зочилж танилцан ид шидийн орны дэд бүтцийн урсгал зардал буюу нөгөө асуудал үүсгээд байдаг тогны мөнгө хог ачилтын зардлыг нийслэл хариуцах боломжтой гэдгээ илэрхийлж амлалт өгөв. Бид удахгүй ажил хэрэг болох үед нь та бүхэнд мэдээлэл хүргэх болно. Бас манай сайн дурын залуусыг бүгдийг нь хүссэн кофегоор нь дайллаа. Ямар ч байсан нөгөө тогоо таслуулдаг энэ тэр асуудал дахиж давтагдахгүй юм шиг байна. Маш их баярлалаа” гэсэн байна.

"Лантуун дохио" ТББ 2012 онд байгуулагдсанаасаа хойш нийгэмд тустай, тэр дундаа хүүхэд багачууд рүү чиглэсэн үйл ажиллагааг тасралтгүй явуулж иржээ. Анх “Ид шидийн уут” аяныг санаачлан хотын захын гэр хорооллын хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг өгдөг байсан аж. Харин нэг удаа бэлэг өгөөд гарах биш, хүчирхийлэлд өртсөн, хүнд нөхцөлтэй үлдэж буй хүүхдүүдэд арай өөр бодитойгоор туслахаар шийдэн хүчирхийлэл үйлдэгдэж буй хамгийн хүнд нөхцөлтэй газрыг судлан Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Баянхошуунд “Ид шидийн орон-1” төслийг 2017 онд хэрэгжүүлжээ.

Ид шидийн орон 2 зурган илэрцүүд

Тэгвэл энэ онд Баянзүрх дүүргийн Улиастайн шинэ эцэст “Ид шидийн орон-2” төслөө ийнхүү хэрэгжүүлэн одоогийн байдлаар барилгын ажлын явц 80 хувьтай явж байгаа аж.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.