Барууны нандин хэмээх дээдийн шүтээн

2017 оны 01-р сар 14-нд 10:40 цагт
Мэдээний зураг,

Монгол нутгийн буян барагдахгүй гэх хуучны сайхан үг байдаг. Эцэг өвгөд маань эрт цагаас хангай дэлхий, амин байгалиа дээдлэн сүслэж, яндашгүй их баялагийг нь үр хойчдоо өвлүүлэн үлдээх чин сэтгэлийн нэгэн үзүүрт ийм үг гарсан байлтай. Энэ зэрэгцээ Монгол нутгийн буян заяаг дааж авч явдаг онгод сахиус, шүтээн олон байдаг гэдгийг он цагийн уртаас мэдэх өвгөд хөгшидөөс эхлүүлээд хутагт хувилгаадууд, бөө, зайран, гүртэнгүүд хүртэл хэлдэг байв. Тэр олон сахиус, шүтээний аргамж үзүүрт Монгол зон олны заяа буян торгоогдож ирсэн байж ч болно. Харин өнөөдөр бид дөнгөж сайхан цагийн нүүр үзэх тухай сураг сонсож эхлэхтэйгээ зэрэг газрын хэвлийг хөндөж, ухаж уудалж болох бүхнээ дэлгээд унав. Гэтэл энэ бүхний гэмийг Монгол нутгийн буян заяа дааж авч гарч дөнгөх болов уу.

Коммунист дэглэмийн цаг үеэс хойш Монголчууд шашин шүтлэгээ сэргээж, номын хөлийг дахин суурилуулж, сахиус шүтээнүүдээ эргэн таньж мэдэхтэйгээ болоод удаагүй байна. Хатуу чанд хяналт шалгалттай бэрх цаг үе байсан учраас аргагүй, нутаг нугын олны дээдлэн сүслэж ирсэн, тус дэмийг нь мэдэх болсон олон сахиус, шүтээн шороонд булагдаж, агуй ангал газруудад далдлагдаж хоцорсон харуусалтай түүх бишгүй бий билээ. Тэр хатуу цаг үеээс цөлх мэргэн ухаанаар зайчиж, авралт сахиус шүтээнээ бүрэн бүтэн авч гарсан тухай нэгэн түүх танилцуулъя. Энэ бол “Барууны нандин шүтээн” гэгддэг, Баянхонгор аймгийн Баянбулаг, Гурванбулаг, Хүрээмарал гурван сумдын ард олны оройн дээд шүтээн болсон сахиус билээ. Буян номын мөр хөөсөн хувраг, санваартнууд уг шүтээнийг андахгүй, он цагийн уртад эрэл сурал тавьсаар ирсэн байдаг. Хонгор нутгийн эл гурван сум, энэ хэсэг газарт сахиус барих, сахиус буулгах зан үйлийг эрхэмлэн дээдэлж, чанд мөрдөж ирсэн ёс жаяг суусан байв. Харин энэ нандин шүтээний тухай түмэн олонд таниулахад юуны өмнө Монгол нутгийн баруун өмнөд хязгаарт хаяа сунгаж, Халх Монгол газар шашин номыг түгээн дэлгэрүүлсэн анхны хүмүүсийн нэг гэгддэг “Ламын гэгээн”-ийг дурьдах нь зүй. Мөн Монгол газар нутагт бурханы шашин дахин дэлгэрсэн үүх түүхийг ч дурьдахгүй байхын аргагүй.

Монголын Эзэнт гүрэн засаг захиргаан дороо нэгдсэн ард түмний олон шашин шүтлэгт хүлээцтэй хандаж байсан гайхалтай түүхтэй билээ. Харин Мөнх хааны үеэс Төвдийн бурханы шашинтай холбоо тогтоосон боловч Монголын эзэнт гүрэн доройтоход бурханы шашин Монголчуудын дундах байр сууриа алдсан түүхтэй. Харин хоёрдахь удаагаа Монголчууд XVI зуунд бурханы шашныг хүлээн авах болсон үндсэн нөхцөл нь язгууртан ноёд өвөр хоорондоо өрсөлдөн Төвдийн бурханы шашны урсгалын төлөөлөгчидтэй холбоо тогтоож байсан нь XVI-XVII зууны Монголын түүхийн гол онцлог болж байв.

Монгол оронд Бурханы шашин, тэр дундаа Богд Зонхавагийн үндэслэсэн судар тарний номлол огоот бүрдсэн Гэлүгба ёсны шашин мандан дэлгэрч байсан үе бөгөөд энэ үе Ойрдод Зая бандида Намхайжанцан, Жишод хувилгаан Агваанданзинпринлай, Өвөр Монголын дөчин есөн хошуунд Нэйж тойн, Цагаан даянч, Умар зүгийн Халхын газарт Өндөр гэгээн Занабазар, Зая бандида Лувсанпринлай, Ламын гэгээн Лувсанданзанжалцан тэргүүтэн  Энэтхэг, Төвдийн мэргэд бүтээлч нарын хувилгаан дүрүүд дараалан заларч Монгол түмний буян заяа болон тодрон гарч өөр өөрийн нутаг орондоо шашины эхийг байгуулан, хуврагын аймаг сүм хийдийг цогцлоон байгуулж, шашин эрдэнэ наран мэт гийж байсан цаг үе байсан ч нөгөө талаар Халх Ойрдын хооронд дайн самуун дэгдээж, Монгол орон Манжийн эрхшээлд орж байсан түүхийн ээдрээт мөч байлаа. Ялангуяа Халхын зүгт Өндөр гэгээн, Ламын гэгээн, Зая гэгээн, Жалханз хутагт, Дарба бандида, Чин сүжигт номун хан, Шива ширээт тэргүүтэн шашиныг гийгүүлэгч наран болсон олон хутагт хувилгаад нэгэн цаг үед дараалан төрөн гарсан түүхтэй. Өндөр гэгээн, Зая гэгээн, Ламын гэгээн гурав нэгэн үед заларч, шашин, амьтны тусыг зохиож явсан бөгөөд Монголын шашины гурван зул ч гэж өргөмжилдөг билээ.

Харин энэ гурван “зул” Хангай говийн заагт сайхан газар олж сонгон хүрээ байгуулахаар Сайн ноён ханы нутгаар аялаж яваад дөрвөн талдаа уултай, зүүн талын уулын ар нь Бурханы найман тахил шиг найман төгөл модтой, их элбэг дэлбэг цэнгэг ус булагтай, өмнө зүгт нь олон бээрийн алс Их Богд уул цэнхэрлэн харагддаг  Баянзүрхийн хонхор буюу Шар нохойн шанд гэдэг эрхэм сайхан газар хүрээ байгуулахаар тохиролцсон гэх домог  байдаг. Энэ цаг үеийг харин түүхэнд Тэнгэр тэтгэсний аравдугаар он (1747)  хэмээн тэмдэглэсэн байдаг бол зарим эх сурвалжид Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт Бөөрөлжүүт хэмээх газар 1662 оны барс жил нэгэн дуган байгуулснаар одоогийн Ламын гэгээний хүрээний суурь тавигдсан гэдэг байна.  

Чухам энэ цаг үеэс Халхын нутаг даяар бурханы шашин ном дэлгэрэн хөгжиж, тамгатай олон хутагтууд төрж байсны жанлав Баянхонгор нутагт илүүтэй тодорсон байдаг аж. Энэ ч жанлав ёсоор Баянбулаг, Хүрээмарал сумдын заагт Барууны хийд хэмээх буян номын төв цогцлон байгуулагдсан түүхтэй.

Энэ хийд Нүвлэн (Баруун дацан гэсэн үг), Шарлин (Зүүн дацан), Мамба (Эмч нарын дацан), Жадар (Тарнийн ёсны бурханы дацан), Жий (Их хурлын дацан), Дүйнхор (Зурхайн хурал) зэрэг, тэр дотроо “Нандингийн дуган” хэмээн нэрлэх нийт 13 дацантай, шашны эрдмийн маш олон шат дамжлагтай өргөн хүрээтэй төв байжээ. Барууны хүрээ хийд сахиусаараа халх даяар алдартай  байсан бөгөөд гол шүтээн нь өгүүлэн буй эл “Барууны нандин” хэмээх сахиус байжээ.

Шашин ном дэлгэрсэн өөр бусад газруудад ижил төстэй нь байхгүй байсан энэ нандин сахиус нутаг орондоо төдийгүй хошуу алгасах тэртээд алдартай шүтээн байсан гэдэг. Ойр хавийн хийдүүдийн лам нар номоо уншиж дуусаад Нандингийн сахиусанд очиж жилийнхээ даатгалын хийлгэдэг байсан гэх. Нандин сахиусыг сүүлд нь салбарлуулж Баянбулагийн Сангийн далай, Хадатын хийд, Хүрээмаралын Мандалын хийд, хойшоо Гурван булагийн хийдүүдэд хөгжүүлэн гаргаж байсан байдаг. Гэтэл Халхын олон хошуу нутагт өөр сахиус буулгаж, шүтээн болгож байсан газар байсан эсэхийг судлаад үзэхэд байхгүй аж. Чухамдаа энэ зурвас газар нутаг, гурван хийдэд Нандингийн сахиус буулгаж байсан гэдэг.

Төв халхын өөр хаа ч энэ төрлийн сахиус шүтээн буулгаж байгаагүй учраас ч номын олон лам нар сахиус хаана хадгалагдан хоцорсныг олон жилийн турш сурвалжлан судалж ирсэн байдаг.

Монгол улсын хүний гавъяат эмч Сайжрахын Нацагдоржийн ээж Гаагаа гэдэг хүн хаа байна гэж сурсаар ирдэг байсан хэмээн өдгөө Нандин сахиусыг уламжлан авах ерөөл оршсон ач хүү Ариунболд өгүүлж байх. Харин Нандин сахиус өнөөдөр бүрэн бүтнээрээ хадгалагдан үлдэх нэгэн учир үймээн самуунтай тэр нэгэн цагт тохиож байсан түүхтэй.

Өнгөрсөн тавиад оны үед насан хутгийг олсон өвгөн Сайжрах таван настайдаа Барууны хийдийн хувилгаан багшид шавь орж, хийд татан буугдтал шавилж байгаад хийдийнхээ бүх шүтээнийг нуун далдалж авч чадсан байна. Дотоод яамныханы хатуу хяналт, хардалт, хэлмэгдүүлэл дор чухам амь насаа тэнсэн байж ариун нандин шүтээн бүхнээ аврах чин сэтгэл, хатан зориг түүнд байжээ.

Энэ хүний нутгийн олондоо хийсэн буян мөн аугаа их ажгуу. Том мяндагтай лам байсан төдийгүй, оточ маарамба, өвчин зовлон дайрсан ямар ч хүнийг эмчилж ханаж, хатгаж хөл дээр босгодог байсан учраас нутгийн олны дундаас түүнийг дотоод яамныханд хов зөөж баривчлуулах хүн гараагүй, нэрийг нь ч зориглон хэлдэггүй, Банжгай хэмээн авгайлдаг болсон гэдэг. Энэ ч учраас цөвүүн цагийн бэрхийг өөрөө амсаж туулсан хүний хувьд хүүгээ хүн олонд тустай эмч болгох санаа зорилго өврлөж байж. Харин хүү нь тухайн үедээ гадаадад махимпексийн сургуульд хуваарь авчихаад юу юугүй явдгийн даваан дээр чөдөр барьж очоод шавхуурдан хөөж, алдаа эндэгдлийг нь “яс маханд нь хүртэл” ухааруулж, хөдөө мал дээр хөөж гаргасан гэдэг. Харин дараа нь Говь-Алтайн хүний эмнэлгийн дунд сургуульд явуулж, хүү нь ч сумандаа бага эмчээр жил гаруй ажиллаад Улаанбаатарт ирж анагаахын дээд сургуульд суралцаад эцэст нь түүний хүссэн санаснаар олондоо тустай эмч болжээ.

Анагаахын сургуулиар арван жил сурч, мэс заслын их эмч болсон Сайжрахын Нацагдорж харин нутаг усандаа "алтан гартай" хэмээн гайхагдсан асар их буянтай хүн байлаа. Заг, Байдраг, Баянхонгор даяар, тэр байтугай  зэргэлдээх Говь-Алтай, Завхан, Архайнгай аймгаас хүмүүс ирж эмчлүүлдэг байжээ. Жаргалант сумын сум дундын эмнэлэгийг зорин ирсэн хол ойрын хүмүүст төвийн эмнэлэгүүдэд хэр барагтай бол хийхгүй нарийн мэс заслыг хүртэл бие даан хийдэг байсан. 

Нацагдорж эмч таван наснаасаа л аавынхаа дэргэд номын дуу сонсож, эмийн тун таньж өссөн учир хэрвээ Европ зүгийн анагаах ухаанаар эмчилж дийлэхээргүй ямарваа нэгэн өвчинтэй тулж, арга мухардсан үедээ Монгол уламжлалт эмчилгээг түлхүү ашиглаж, хязгаар нутгийнхаа эмнэлгийн дутуу гуцууг нөхдөг байжээ. Гэвч тэр үед Монгол эмнэлэг, анагаах ухааны судар номыг чанд нууцлан үзэхгүй бол бурханы ном үзэж байна гэсэн нэг л ажиг сэжиг сонсогдвол шууд баривчлаад явчих аюул занал байв. Өвгөн Сайжрахад ч мөн ийм аюул занал нүүрлэсэн эгзэгтэй цаг үе олон байлаа. Гагцхүү Говь-Алтай, Баянхонгор аймгийн дарга нараас өгсүүлээд тухайн үеийн дарга нар л эцэг, хүү хоёрыг анагаах эрдэм ухаанаар нь ул барьж, дотоод яамныханы мөрдлөг, шалгалтаас зайлуулж чадаж байсан гэдэг. Эцэг хүү хоёр ч түмэн олондоо өлзийгөө өгч байлаа. Хаана хүн төрнө, морь малнаас унаж бэртэнэ, бариа засал болно, тэр бүх өвчин хууч бүгдийг анагааж, эмч нарт зөвлөгөө өгнө. “Би бол хүний төлөө явсан хүн, одоо чи мөн олныхоо төлөө явах хэрэгтэй” хэмээн өвгөн Сайжрах тэр цагт хүүдээ захиж байв. Тэр ч ёсоор Нацагдорж эмч Хүрээмарал суманд анх боловсон эмнэлгийн тулгын чулууг тавьж, нутгийн олныхоо төлөө бүхий л амьдрал замналаа зориулсан гавьяатан байлаа.

 

Монгол улсын хүний гавьяат их эмч Сайжрахын Нацагдорж

Харин сургууль төгсөж ирсэн хойноо тэрээр аавынхаа дэргэд бурханы номын бүх дэг жаяг сурахын хамт хувилгаан багшаас өвлөн авсан пүрэв сахиусыг залгамжилсан байна. Энэ сахиусаа Нацагдорж гуай биеэсээ ер салгадаггүй, байнга авч явдаг байжээ. Хувилгаан багшийн авшиг шингэсэн Пүрэв хэмээх уг сахиусыг цагтаа өвлөх хүн байсангүй гэдэг. Хувилгаан багш нас өндөр болсон цагтаа сахиусаа өвлөх, авах хүн байхгүй байгааг шавь нартаа хэлж байсан, тэгээд ч сахиусаа хийдийн орой хэсэгт залах үүрэг өгсөн байна. Дараагийн хувилгаан төрөөгүй байсан учраас хувилгаан багш арга мухардаж, цаг нь ирэхэд эзэн нь гарч өөрөө ирээд авна гэж хэлээд бурхан болсон гэдэг ажгуу. Гэтэл дараа нь эрдэм чадалдаа эрдсэн лам нар өөрт ирэх ёстой сахиус хэмээн гүжирдэн зүтгэж, сахиусанд халдахад догширч сүйд болсон гэдэг. Сахиусанд гар хүрсэн нэгэн лам барьсан чигээрээ унаж, унахдаа дээд хэсгийн очирыг гэмтээчихсэн байна.

Гэвч сахиус хийддээ байсан цагт  хийдүүдийн хооронд зөрчилдөөн эхэлж, цаг төр ч эвгүйдээд ирсэн учир хийдийнхээ бүх юмыг мэдэж байсаны хувьд Сайжрах гуай бүх шүтээн, сахиусуудаа авч гарч нуужээ. Ном судараас өгсүүлээд юу ч үлдээгээгүй гэдэг. Харин сахиус бурхан өөрөө явах газраа, цаг зүгийг сонгодог бол Сайжрах гуай тэр бүгдийг олж, сахиусаа бүрэн бүтнээр нь авч гарч чадсан байна.

Харин тухайн үеийн цаг төр тун ч горьгүй хэцүү байсан, нутаг усныхан нь сахиус хэнд очсоныг мэдэж байсан учир  ард олондоо асар их өргөл өргөж байсан гэх хууч яриа өнөө хүртэл нутгийн олны дунд байдаг аж. Номын хүчээр ч бай, эд материалаар өргөсөн тэр их өглөг нутаг усандаа ач тусаа нэгэнт өгсөнийг өнөө дурссаар байдаг гэнэ билээ.  Харин  цаг төр бүр эгзэгтэй болсон үед хийдийнхээ бүх шүтээнийг гэр бүлдээ захиж үлдээгээд хувилгаан багшийнхаа сахиусыг авч Архангай Булган аймгаар яваад гурван жил алга болсон гэдэг. Дотоод яамныхан түүнийг баривчлахаар завдаж байгааг урьд өдөр нь хүн ирж хэлсэн байна. Тэр хүн аймгийн дотоодыг хамгаалах хэлтсийн даргын жолооч байсан бөгөөд бие нь муудаад ирэхэд нь тэр даруй эмчилж, эм тан өгөөд явуулахад их баярласан тэр жолооч дотоод яамныхан баривчлахаар ирж явааг дуулгажээ. Сайжрах гуай ч даруйхан мордож, зам буруулан явахад нь гэвч тэмээ нь алдуурч, бас хясахад  хоёр чоно шөнөжин дагаж, үүр цайхын алдад холдон холдосоор хоцроход алдуурсан тэмээгээ олж авч байсан. Тэр хоёр чоно сахиусыг хамгаалж гаргаж өгсөн гэж ярьдаг тухай “Бриж групп”-ийн Гүйцэтгэх захирал Дорждэрэм гуайн эцэг Ширчин гуай өгүүлж байсан гэх мэтчилэн ам дамжсан яриа байдаг аж.

Барууны хийдийн хувилгаан багшийн гарын сахиус ийн унаган шавийнхаа заяа тавиланг түшсээр өнөө цагт золгосон бол хийдийн тэр цагийн үндсэн шүтээнүүд болох хоёр ганлин, том дун, Нандин сахиус, Пүрэв сахиус, дацангийн хар явдор, маш том эвэр (ankole watusi үхрийн эвэр, тэр эвэр одоо Хүрээмарал суманд бий) зэргийг Сайжрах гуайн ач хүү Нацагдоржийн Ариунболд өнөөдөр өвлөн аваад байгаа билээ. Энэ их өв, дээдийн их шүтээн сахиусыг бүрэн бүтнээр олондоо хүргэх авшиг ерөөл хураасан Н.Ариунболд харин, "-Миний буурал ээжийн гал голомт дээр бүх сахиус нь буудаг гэж хөгшчүүл ярьдаг. Өвөө маань аавд, хүний төлөө явах сайн эмч болох тул хувилгаан багшийн пүрэв сахиусыг чамд даалгаж явуулъя, нандин сахиус надад энд үлдэг. Хувилгаан багшийн сахиус чамайг дааж явна, тэгээд бүх юмыг зааж өгөөд, энэ сахиусыг биеэсээ битгий салгаарай гэж захисан байдаг. Эрт цагаас зөвхөн ихэс дээдэс барьж ирсэн сахиусыг миний аав авч явсан. Би аавыгаа дээдэс хүн гэж хэлэхгүй, гэхдээ аав минь нутаг зоныхоо төлөө их зүйл хийсэн хүний гавъяат их эмч хүн. Миний ааваас өмнө дандаа хувилгаадууд барьж байсан энэ сахиус харин энэ цагт надад өвлөгдөн би үргэлжлүүлэн авч явж байна" хэмээн ярьж байлаа.

Сонирхуулахад Африкийн алдарт ankole watusi үхэр гэж ийм аварга эвэртэй амьтан байдаг билээ.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.179.3.86) 2016-10-23 13:04
      • 0
      • 4

      nadad owoogoos mine owloj irsen nandin sahius bga ghde bi odoohondo sn suraagv l bn :)

      Хариулах

    • Нутагын иргэн

      (103.48.116.80) 2016-08-09 13:17
      • 0
      • 3

      Энэ их зөв хүү байна лээ.Манай нутаг усыг даасан том шүтээнтэй хүн дээ.Бусад лам нартай адил үнэ тариф тогтоож нэр төрийн араас явдаггүй юм байна лээ.Сахиусны айлтгал байх даа.Хамаг амьтны тусын тулд.Очоод их сайхан болсон.Амжилт хүсье.

      Хариулах

    • Нутгийн хүү

      (66.181.186.157) 2016-12-31 19:11
      • 0
      • 1

      Сайн байна уу , энэ ламбугаатай яааж холбгдож болох бэ

      Хариулах

    • Зочин

      (122.201.22.42) 2017-01-11 10:45
      • 0
      • 1

      91197149

      Хариулах

    • Нутагын иргэн

      (103.48.116.80) 2016-05-09 10:08
      • 0
      • 1

      Дээр үед айл өрхийг даалгаж энэ Нандин сахиуснаас салбарлаж жижиг сахиуснууд адислаж өгдөг байсан гэсэн.Хамгийн хүчтэй даатгал сайтай дээд шүтээн нь удам дамжиж энэ хүнд байдаг гэсэн хөгшчүүлийн яриа байдаг.Эмээ өвөө маань ЭЭ НАНДИН САХИУС МИНЬ гээд залбирдаг байж билээ.

      Хариулах

    • Нутагйы

      (103.48.116.80) 2016-05-09 10:07
      • 0
      • 1

      Дээр үед айл өрхийг даалгаж энэ Нандин сахиуснаас салбарлаж жижиг сахиуснууд адислаж өгдөг байсан гэсэн.Хамгийн хүчтэй даатгал сайтай дээд шүтээн нь удам дамжиж энэ хүнд байдаг гэсэн хөгшчүүлийн яриа байдаг.Эмээ өвөө маань ЭЭ НАНДИН САХИУС МИНЬ гээд залбирдаг байж билээ.

      Хариулах

    • ИРГЭН

      (202.179.24.26) 2016-05-02 18:46
      • 0
      • 2

      МУ 400 гаруй дунд сургуультай,Бурханы шашны 700 гаруй,бусад шашны 6000 гаруй хийдтэй болоод байна.Энэ бол хангалттай тоо, хамгийн гол нь шашнаа бурхан багшийн сургаалийн дагуу зөвөөр сэргээн мандуулах нь чухал байна.Одоогийн байдлыг харахад Хийдүүд бизнесийн байгууллага, лам нар нь архи дарс ууж авгай хүүхэн эргүүлсэн жудагүй хүмүүс болоод байна. Иймээс бусад шашинд байр сууриа их алдаж байна.

      Хариулах

    • Сахиус шутэгч

      (103.57.93.98) 2016-02-19 20:03
      • 0
      • 4

      Намжилийн Сухбатын Мандалын сахиус номд романд сахиусын талаар тодорхой бичсэн байдаг их ховор ном зохиолч нь нас барсан болохоор дахин хэвлэгдээгуй

      Хариулах

    • Зочин

      (202.9.40.204) 2016-12-19 15:59
      • 0
      • 0

      tanid nom ni bval unshaad ugch boloh uu

      Хариулах

    • Баяжих

      (202.9.40.115) 2015-11-14 09:37
      • 0
      • 5

      Гайхалтай юм.Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл тавиач.Мөн холбогдох утас хаяг өгөөч

      Хариулах

    • Зочиллоо

      (112.72.9.22) 2015-06-23 12:24
      • 3
      • 1

      Тэр Баярцэгцэг гэдэг авгай үүнийг уншчихаасай, Барууны нандин сахиустай гэж худлаа хүн мунхруулдаг, шуналтай авгай

      Хариулах

    • zochin

      (112.72.13.120) 2015-06-22 15:01
      • 2
      • 0

      Ter bayrtsetseg gdg emegtei nandin sahius bhad ooriign nandin sahiusig abch ybaa geed hudlaa yrj bsn mongonii shunal bolson abgai bnlee

      Хариулах

    • Зочин

      (112.72.9.22) 2015-06-22 13:43
      • 1
      • 5

      Аав С.Нацагдорж гэж үнэхээр мундаг эмч, авралын од байсныг нь мэдэх юм. Хичнээн ч хүний алтан амь аварсан бол доо. Хүний гавьяат эмч Нацагаа гэхлээр Баянхонгорын хойд сумд байтугай ойрын аймгуудаас хүртэл зорьж ирдэг байлаа шүү дээ. Сайхан хүн байсан шүү. Сайн хүний үр, сүүтэй гүүний унага гэдэг дээ.

      Хариулах

    • Zojin

      (112.72.13.155) 2015-06-21 21:04
      • 0
      • 5

      Ene sahus chini ih hvjtei um gesen de odo haan bdag um bol do

      Хариулах

    • Зочин

      (202.131.233.174) 2015-12-10 19:13
      • 0
      • 1

      нандин сахиус гээд тоотой хэд байгаа Баянхонгорын Баянбулагд байгаа Түүнээс гадна хотод байс байгаа. Дэлгэрэнгүй тайлбар хийж болно

      Хариулах

    • Зочин

      (202.179.3.86) 2016-10-23 12:55
      • 0
      • 0

      nadaa bga

      Хариулах

    • Зочин

      (150.129.140.34) 2015-06-20 11:13
      • 0
      • 7

      Urd ni sonsoj baigaagui l yum baina. Etseg ovgodiinhoo ue damjuulan shutej irsen shuteeniig ene zaluu saihan avch yavjee. Ene chini l une tsenetei ov ulamjlal. Ternees odoo ter boo moo bol bish shuu.

      Хариулах

    • Зочин

      (112.72.9.22) 2015-06-19 17:22
      • 0
      • 13

      Маш сонин сайхан нийтлэл бичжээ. Урд нь сонсож байгаагүй юм байна. Отгонбат сэтгүүлч, Нандин сахиусыг өвлөгч хүү хоёрт талархаж байна.

      Хариулах

    • zochin

      (112.72.13.135) 2015-06-20 12:15
      • 0
      • 6

      Буяны ажилд нь амжилт хүсье.Төвдийн чойжин сахиус л гээд байдаг.Монголынхоо сахиус чойжинг ч мэдэхгүй.Хамгийн хүчтэй сахиус нь юм байна шүү дээ.Дээр үеэс уламжилж ирсэн болохоор хүч чадал нь гайхалтай байх даа.Холбогдох утас бнуу

      Хариулах