Бразил хэсгийн тоглолтод хожигдлоо

Twitter Print
2015 оны 06-р сар 18-нд 14:28 цагт
Мэдээний зураг,

Чили улсад 44 дэх удаагийн “Копа Америка” тэмцээн үргэлжилж байна. 2015 оны Өмнөд Америкийн аварга шалгаруулах тэмцээнд Аргентин, Болив, Бразил, Колумб, Мексик, Уругвай, Эквадор, Перу, Парагвай, Чили, Венесуэль, Ямайка улсын шигшээ багууд өрсөлдөж байгаа.

Одоогийн байдлаар шөвгийн наймд тоглох эрхээ авсан баг гарч ирээгүй байна. Урд шөнө хүчирхэг Бразилын шигшээ Колумб улсад хожигдсон нь багагүй дуулиан дэгдээсэн аж. Дээрх тоглолтын 36 дахь минутад Мурилло хожлын гоолыг оруулжээ.

Бразилын шигшээд Жефферсон, Д.Алвес, Миранда, Т.Сильва, Ф.Луйс, Эйлас, Фернандиньо, Вильям, Неймар, Фред, Р.Фирминьо нар тоглосон билээ. Харин шигшээ багийн дасгалжуулагчаар алдарт Дунга ажиллаж байна.

“Копа Америка 2015”-т Чили, Аргентин, Венесуэль хэсгээ тэргүүлж байгаа бөгөөд Перу-Венесуэль хэсгийн хоёр дахь тоглолтоо өнөө шөнө хийнэ.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.