Бразилын залуучууд ес дэх удаагаа финалд шалгарлаа

Twitter Print
2015 оны 06-р сар 18-нд 10:40 цагт
Мэдээний зураг,

Шинэ Зеланд улсад хөлбөмбөгийн 20 хүртэлх насны дэлхийн аваргын тэмцээн болж байна. Энэ удаа Герман, Бразил, Нигери, Катар, Мексик, Аргентин, Шинэ Зеланд, БНАСАУ, Мьянмар, Узбекистан, Мали, Гана, Сенегал, Гондурас, Панам, АНУ, Бразил, Колумб, Уругвай, Фижи, Австри, Унгар, Португал, Серб, Украйны шигшээ эрх авч оролцсон.

Дээрх 24 баг зургаан хэсэгт хуваагдан тоглоход шөвгийн 16-нд Бразил, Уругвай, Португал, Шинэ Зеланд, Австри, Узбекистан, Украйн, Сенегал, АНУ, Колумб, Серб, Унгар, Гана, Мали, Нигери, Германы шалгарчээ. Харин шилдэг наймд оноолт таарсан багуудаас Сенегал-Узбекистаныг 1:0-ээр хожсон бол Серб-АНУ 0:0 (6:5 торгуулийн цохилт), Бразил-Португал 0:0 (3:1), Мали-Герман 1:1 (4:3)-аар тус тус ялсан байна.

Мөн хагас шигшээд Бразил-Сенегалыг 5:0, Серб-Малиг 2:1-ээр хожлоо. Энэ удаагийн дэлхийн аваргын алтан медалийн төлөө Бразил-Серб, хүрэл медалийн төлөө Сенегал-Мали тоглох оноолт таарчээ. Медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтууд энэ сарын 20-нд болно.

Энэ тэмцээнд Өмнөд Америк тивийн залуучууд хамгийн өндөр амжилт гаргасан. Аргентин 1979, 1995, 1997, 2001, 2005, 2007 онд зургаан удаа, Бразил 1983, 1985, 1993, 2003, 2011 онд таван удаа түрүүлсэн бол Португал 1989, 1991 онд хоёр удаа, Гана 2009, Испани 1999, ЗХУ 1977, Баруун Герман 1981,  Франц 2013, Югослав 1987 онд тус бүр нэг удаа түрүүлсэн аж.

Харин Аргентин 1983 онд, Бразил 1991, 1995, 2009 онд мөнгөн медаль хүртсэн бөгөөд Аргентин хэсгийн шатнаас хасагдаж, Бразил ес дэх удаагаа финалд шалгараад байна.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.