Стресс гоо сайханд хэрхэн нөлөөлдөг вэ?

2017 оны 08-р сар 04-нд 09:10 цагт
Мэдээний зураг,

Стресстэй холбоотой олон мэдээлэлийг сонсож байхад нэгэн зvйлийг орхигдуулаад байгаа юм шиг санагдлаа. Тэр юу вэ гэвэл “гоо сайхан” юм. Өнөөгийн “галзуу” цаг vед стресс хvний сэтгэл санаа, бие мах бодь төдийгvй гадна төрх байдалд сөрөг нөлөө vзvvлж олон асуудлын бий болгодог. Стрессийн нэг хор уршиг бол батга юм.

Батга

Хvн сайн, муу гээд хэдий чинээ олон асуудалтай байна, нvvрэнд нь төдий чинээ их батга гардаг ажээ. Стpесс нь бөөрний булчирхайн vйл ажиллагаанд нөлөө vзvvлж кортизоны гормоны эрчтэй ялгаруулалтыг өдөөдөг. Энэ гормон нь биеийн эрчим хvчний нөөцийг чөлөөлж ачаалалыг хөнгөн давж туулахад тус дэм болж тесторен гэсэн өөр нэгэн гормоныг илvv ихээр ялгархад хvргэдэг. Тесторен нь арьсны тослог байдлыг нэмэгдvvлснээс үүдэн батга гардаг байна.

Нvдний доорх хөх туяа, хавдалт

Кортизон нь нойртой тэмцэхэд хvнд тусалж өөрөөр хэлбэл тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх цаг завыг бий болгодог. Гэхдээ хvн унтахгvй бол цусны эргэлт удааширдаг. Тvvнээс улбаалан биен дэх шингэний эргэлт саатаж, эд эс дотор ихээр хуримтлагдана. Ингэснээр нvдний эргэн тойронд хөх туяа, хавдалт бий болдог.

Vрчлээ

Стрессээс болж зvрх, элэг зэрэг чухал эрхтний цусан хангамж нэмэгдэг. Зvрхэнд цус ихээр шаардагдахад бусад эрхтнээс тухайлбал арьснаас татан авдаг. Үvнээс шалтгаалан арьсны эд, эсийн төлжилт удааширч арьсан дээр vрчлээ бий болон өнгө зvсээ алддаг.

Загатнаа, арьс гуужилт 

Стресс нь тухайн хvнд “нуугдмал” байсан харшлыг илрvvлж, харшлыг сэдрээдэг. Хvний биеийн хамгаалах систем нь стрессийн улмаас харшил өдөөгч болох гистаминууд цусанд шингэж арьсан дээр загатнаа, арьс гуужилт улайлт vvсдэг. Иймээс эрэгтэй эмэгтэй гэлтгvй арьсаа байнга арчилж байх нь зvйтэй юм. Арьсаа арчлах, будахаа болих зэрэг нь эмэгтэй хvний сэтгэл санаанд тэр даруй л нөлөөлнө. Энэ vед урьдынхаасаа илvv хvчин чармайлт гаргаж илvv их зардал гаргах болдогийг энэ дашрамд дурдахгvй байхын аргагvй юм.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.