Шинэ аварга

Twitter Print
2015 оны 06-р сар 17-нд 14:10 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр Үндэсний сагсан бөмбөгийн холбооны 2014-2015 оны улирал өндөрлөж байна. Энэ удаа аваргын төлөө “Клевлэнд Кавалейрс”-“Голден Стэйт Уорерз” тоглосон.

Бүх цаг үеийн шилдэг тоглогчдын эгнээнд зүй ёсоор орж ирж буй Л.Жеймс, С.Карри нарын дуэльд “Алтан мужийн дайчид” ялалт байгуулсан. Цуврал зургаа дахь тоглолт Клевлэнд хотод болоход зочин баг 105:97-гоор ялалт байгуулж, NBA-ийн аварага цолыг С.Карри өөрийн болголоо.

Талбайн эздээс Л.Жеймс 32 оноо, 18 самбар, 9 оновчтой дамжуулалт, Жи Ар Смит 19 оноо, Т.Мозгов 17 оноо, 12 самбар, Т.Томпсон 15 оноо, 13 удаа самбараас бөмбөг авсан. Харин “Голден Стэйт Уорерз”-ийн С.Карри 25 оноо, 6 самбар, 8 оновчтой дамжуулалт, А.Игуодала 25 оноо, Д.Грин 16 оноо, 11 оноо, 10 самбар, Ш.Ливингстон, Ф.Эзэли нар 10 оноо авч финалын цувралд 4:2-оор илүүрхсэн юм.

Хэдийгээр Л.Жеймс өнөө цагийн хамгийн шилдэг тоглогч боловч, сагсан бөмбөг бол багийн спорт. Шигшээд 40-өөс дээш оноо дунджилна гэдэг гайхамшигтай байсан ч “Клевлэнд Кавалейрс” эцсийн мөчид аваргын цом өргөж чадаагүй. Харин эсрэг багаас С.Карри өөрийн үүргийг хангалттай биелүүлсэн. Тэр дабль-дабль хийх ч шаардлага байхгүй байсан.

Т.Томпсон, А.Игуодала, Д.Грин, Д.Ли, А.Богут, Ш.Ливингстон, Х.Барнес зэрэг багийн нөхөд нь авах ёстойгоо авснаар “Алтан мужийн дайчид” гайхалтай улирлын ялагч болж чадлаа.

NBA-ийн 2014-2015 оны улирлын плей-оффын, шигшээ тоглолтын дүн

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • warriors

      (103.242.47.18) 2015-06-19 21:11
      • 0
      • 0

      xaxaxaxa us n leboov xaxa

      Хариулах

    • amerika

      (112.72.13.203) 2015-06-18 00:10
      • 0
      • 0

      Ee erguu malaa harin bur todruulsan irving love 2bsan bol gsw 4:0oor duusah blaa karri tompson 2niileed lebronii boovnii usend ch hurehgui yum bna le

      Хариулах

    • warriors

      (202.179.11.178) 2015-06-17 18:13
      • 0
      • 0

      lebron uuriiguu bulshilchihlaa xaxaxaxa duusaa

      Хариулах