Чөлөөт бөхийн жинд өөрчлөлт оржээ

Twitter Print
2013 оны 12-р сар 20-нд 08:00 цагт
Мэдээний зураг,

Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо /FILA/-ноос чөлөөт болон сонгомол бөхийн жингийн ангилалд оруулжээ. Шинэчилсэн жингийн ангилал нь 2016 оны Рио-де-Жанейрогийн олимпийн хөтөлбөрт багтах аж. Мөн FILA-гаас чөлөөт бөхийн дүрмийн өөрчлөлт, тэмцээн, уралдааны форматыг танилцуулсан байна. Энэхүү шинэчилсэн дүрмийг он гарангуут мөрдөх гэнэ. Өмнө нь эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн ангилалд олимпийн жинд дөрвөн жин багтдаг байсан бол хоёрыг нэмж оруулсан байна. Харин Эрэгтэйчүүдийн төрлөөс нэг жинг хасчээ. Ингэснээр Риогийн дэвжээнд чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй төрөл, мөн сонгомол бөхийн тус тус зургаан жингийн ангилалд бөхчүүд өрсөлдөх байна.

Олимпиос бусад буюу дэлхийн болон тивийн аварга шалгаруулах тэмцээн, Дэлхийн цом, Алтан гран-при зэрэг FILA-гийн тэмцээнүүдэд чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн төрөлд 61 ба 70 кг, чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн төрөлд 55 ба 60 кг, сонгомол бөхийн төрөлд 71 ба 80 кг-ын жингийн ангиллыг нэмж оруулах гэнэ. Харин өсвөр үе болон залуучуудын жингийн ангилалд ямарваа нэг өөрчлөлт оруулаагүй байна.

Барилдааны дүрмийн тухайд зарим нэг өөрчлөлт оруулсан бөгөөд заримаас дурдвал, чөлөөт бөхийн төрөлд өрсөлдөгчөөсөө 10 оноо илүү авсан, харин сонгомол бөхийн төрөлд найман оноо илүү авсан техникийн давуу ялалт байгуулсанд тооцно. Чөлөөт бөхийн төрөлд бүх төрлийн шидэлтэд 4, сонгомол барилдаанд 4 оноо, онцгой, уран гоё шидэлтэд 5 оноо өгч байх, гурван онооны хоёр шидэлт хийх, эсвэл таван онооны шидэлт хийвэл барилдааныг шууд дуусгаж байхаар шинэчилсэн дүрэмд тусгажээ. 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.