Хүмүүсийн эрүүл гэж боддог "эрүүл бус" 10 хүнс

Twitter Print
2017 оны 04-р сар 08-нд 22:10 цагт
Мэдээний зураг,

Сүүлийн үед хүмүүс дор бүрнээ аль болохоор эрүүл хоол хүнс сонгож хэрэглэхийг эрхэмлэх болсон. Хүнсний дэлгүүрт ч “эрүүл” гэсэн тодотголтой бүтээгдэхүүнүүд эгнээ эгнээгээрээ ярайдаг билээ. Гэхдээ тэдгээр таргалуулдаггүй, элсэн чихэргүй, амин дэмтэй гэсэн тодотголтой бүтээгдэхүүний чанарын баталгаа нь хэр зэрэг байдаг юм бол? 

Энгийн хэрэглэгч бид үйлдвэрийн арга технологи, орц найрлага нь баталгаатай эсэхийг төдийлөн сайн мэддэггүй шүү дээ. Тэгвэл хүмүүсийн түгээмэл хэрэглэдэг боловч тийм ч эрүүл бус, зайлсхийвэл зохилтой 10 хүнсийг танилцуулъя.

Витаминтай ус

Хэрэв та эрүүл зөв хооллолтын дэглэм сахиж, сахартай хүнснээс татгалзахаар шийдсэн бол витаминтай усыг ч бас хойш тавихыг зөвлөе. Учир нь энэ бүтээгдэхүүн их хэмжээний сахарын агууламжтай байдаг. Тухайлбал, АНУ-ын “Coca-Cola” компаний үйлдвэрлэдэг “Vitaminwater”-ын сахарын агууламж нь 33 грамм буюу нэг сав коланаас ердөө 6 граммаар л бага ажээ.

Зоогийн газрын салат

Хэдийгээр бүх зоогийн газрыг үүнд хамруулаагүй ч ерөнхийдөө гаднаас салат худалдаж авахаас аль болохоор зайлсхийгээрэй. Учир нь та худалдаж авсан салатныхаа орц найрлага, хийсэн арга технологи, илчлэгийн хэмжээ зэргийг нарийн сайн мэдэх боломжгүй юм. Харин боломжит нэг арга бол нүдний тань өмнө ил гал зууханд салат хийж өгөхийг тогоочоос хүсч болох юм.

Савласан жимсний шүүс

Савласан жимсний шүүс ямар ч эслэггүйгээс гадна амин дэм бага, элсэн чихэр ихтэй байдаг. Тийм учраас гэртээ жимс ба ногооны шүүс хийж уух нь ашигтай.

Сахаргүй амттан

Супермаркетуудад сахаргүй “зөв амттан” гэсэн шошготой төрөл бүрийн амттан элбэг байдаг. Үнэн хэрэгтээ тус бүтээгдэхүүнд хүний биед хэрэгцээтэй шим тэжээл, эрдэс бодис бага хэрнээ илчлэг их агуулагддаг. Мөн гэдэс дүүрэх, өтгөн хатах зэрэг элдэв асуудлын шалтгаан болох нь бий.

Илчлэггүй ундаа

Таргалалтын эсрэг, илчлэггүй ундаа гэсэн шошгонд бүү хууртаарай. Учир нь энэ төрлийн ундаанд хийсэн химийн гаралтай амтлагчууд жин нэмэгдэхэд нөлөөлдөг байна.

Гадилны чипс

Гадилны чипсийг их хэмжээний тосонд хайрч хийдэг бөгөөд энэ явцад бүх амин дэм нь үгүй болж, ханасан тосны агууламж нь их болдог байна. Харин эрүүл аргаар бэлтгэх арга нь гадилаа нарийхан хэрчээд шарах шүүгээнд бага температур дээр болгох ажээ.

Илчлэггүй йогурт

Илчлэггүй гэдэг бол эрүүл гэсэн үг биш билээ. Үйлдвэрийн йогуртны сахарын агууламж маш өндөр байдаг. Жишээ нь 170 граммын савлагаатай йогурт 15 грамм сахартай. Үүний оронд цэвэр тараг уух нь харьцуулашгүй ашиг тустай юм.

Тослогийг нь багасгасан самрын тос

Самрын тосонд ханаагүй буюу сайн тос ихээр агуулагддаг учраас хүнд “ашигтай” өөх тосыг өгдөг. Харин тослогийг нь багасгасан бүтээгдэхүүнд сахар болон их хэмжээний илчлэгээс өөр зүйл үлддэггүй аж.

Маргарин

Маргариныг хүмүүс жирийн маслонаас илүүд үздэг. Гэтэл “Framingham Heart Society”-гаас явуулсан судалгаагаар маргариныг хүнсэндээ тогтмол хэрэглэдэг хүмүүсийн зүрхний өвчнөөр өвдөх магадлал бусад хүнийхээс 77 хувиар их гарчээ.


Байгалийн гаралтай чипс

Энэ чипсийг хэдийгээр хүнсний ногоогоор хийсэн, эрүүл сонголт гэж сурталчилдаг ч гол орц нь төмс бөгөөд илчлэг, тослог, шим тэжээлийн хувьд жирийн чипснээс нэг их ялгаагүй гэнэ.

www.bunny.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Soongo

      (103.229.120.156) 2017-04-09 06:20
      • 0
      • 0

      Би бас эхлээд өндөгний зураг гэж харсан, чипс юм шиг байна, чи өөрөө идэж байгаа зүйлээ хэмжээг нь л тааруулаад ид тэгээд л боллоо, муулаад л байвал тэрэн шиг амархан юм байхгүй, чи хэмжээгээ л тааруул, монголчуудыг мах гурил хоёроос өөр юм иддэггүй бүдүүлэг гээд л байдаг байсан, одоо харин хөгжилтэй орнууд чинь бүдүүлэг бид нарын иддэг байсан зүйл рүү ханарах гээд байна даа, харин бид нар хөгжилтэй болоод тэд нарийн идэхээ больсон элдвийн сайхан зүйлсийг нь идэж эхэлж байна даа

      Хариулах

    • Зочин

      (202.179.29.69) 2016-11-12 23:19
      • 0
      • 0

      ideh yum algaa odoo yu idnee aaaaaaan

      Хариулах

    • zochin

      (103.26.195.66) 2016-11-12 18:41
      • 0
      • 0

      Za bolido

      Хариулах

    • zochin

      (89.217.200.133) 2016-05-22 21:05
      • 0
      • 0

      Gadaadiin olon ornii nevtryyleg yzdeg ene asuudlaar, delgyyrt baigaa byh umnaas ideh um oldohgui um bilee aimaar, yavj yavj tohiruulaad mongol mayagaaraa, zever nogootoi hosluulaad iddegeeree tehdee baga porzoor hoolloj baih ni zov um bilee.

      Хариулах

    • Зочин

      (149.156.209.12) 2016-01-22 21:49
      • 0
      • 0

      Худалдан авч байгаа бүтээгдэхүүнийхээ чихэрийн агууламжийг шошго дээрээс нь харж байх хэрэгтэй. Нэг халбага чихэр 4гр байдаг.

      Хариулах

    • ondog bish

      (182.160.1.0) 2015-11-25 18:47
      • 0
      • 1

      chips bn

      Хариулах

    • Зочин

      (112.72.13.96) 2015-06-17 11:24
      • 1
      • 0

      yagaad undugnii zurag tavisan bj undugnii talaar bicheegui um boloo,

      Хариулах

    • Tsegii

      (5.46.200.73) 2016-01-17 18:09
      • 0
      • 0

      Undugnii zurag alga bna shtee

      Хариулах