П.Погба “Реал Мадрид”-ын оддын бүрэлдэхүүнд нэгдэнэ

Twitter Print
2015 оны 06-р сар 16-нд 17:40 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн оны хөлбөмбөгийн дэлхийн аваргын үеэр олон залуу хөлбөмбөгчид өөрийгөө нээн харуулсан. Тухайлбал дэлхийн аваргад өрсөлдөгчийнхөө хаалганд гоол оруулсан Колумбын Х.Родригес, Францын П.Погба, Германы М.Гётце, Белгийн Р.Лукаку нарыг дурдаж болно.

“Бразил 2014”-ын дараа Колумбын шигшээ багийн залуу од Х.Родригес Испанийн Эзэн хааны алдарт “Реал Мадрид” клубт ирж байлаа. Харин Францын ирээдүйтэй хагас хамгаалагч П.Погба 2012 оноос Италийн “Ювентус” клубт тоглож байна. Дэлхийн аваргын дараа түүнийг томоохон багууд авахаар хөөцөлдсөн ч “Хуучин ноёд” П.Погбаг өндөр үнэ хүрэхийг нь хүлээхээр шийдсэн.

Сүүлийн нэг жилийн хугацаанд П.Погба “Ювентус”-ээс явна хэмээн олон цуурхал тарсан ч Итали тоглосон хэвээр байсан. Харин энэ зун Испанийн “Реал Мадрид” түүнийг авах нь бараг тодорхой боллоо.

Энэ талаар Францын шигшээ багийн домогт тоглогч, өдгөө “Реал Мадрид”-ын удирдлагад ажиллаж буй З.Зидан өөрийн байр суурийг илэрхийлэхдээ “Пол гайхалтай тоглогч. Түүнд бүх чадвар бий. Олон клуб Полыг сонирхож байгаа ч тэр шилдэг багт тоглох нь шудрага хэрэг. Манай багт ч Пол хэрэгтэй байгаа. Бас “Реал”-д ирнэ гэдэгт нь итгэлтэй байна” гэсэн билээ.

Пол Погба 1993 оны гуравдугаар сарын 15-нд Лагси-Сур-Марне хотод төрсөн. 1999-2006 оны хооронд Росси-Бри багийн хүүхдийн академид хүмүүжиж, 2007-2011 онд нутгийнхаа “Ле Хари” багт хүчин зүтгэжээ. Үүний дараа Английн “Манчестер Юнайтед” багийн сэлгээнд сууж байгаад 2012 онд Италийн алдарт “Ювентус” клубт ирсэн.

Харьцангуй хөгшин бүрэлдэхүүнтэй “Ювентус”-т П.Погба залуу тамирчны эрч хүчийг харуулж, өнөөдрийг хүртэл зургаан цом хүртэхэд нь чухал үүрэг гүйцэтгэв. Одоогийн байдлаар 2013, 2014, 2015 оны “Сери А”-гийн аварга, 2012, 2013 оны Италийн супер цомын аварга, энэ улиралд “Аваргуудын лиг”-ийн финалд шалгарч мөнгөн медаль хүртсэн юм.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.