Бас л “төмөр уналаа” гэв үү?

Twitter Print
2015 оны 06-р сар 21-нд 17:29 цагт
Мэдээний зураг,

 

-Өнөөдөр харихдаа би, өөр замаар явна аа-

Урин дулааны улирал эхэлж, барилга бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Үүнтэй холбоотойгоор барилгын салбарын аюулгүй байдлын тухай асуудал толгойд өөрийн эрхгүй орж ирдэг. Би өглөө ажилдаа очих, орой ажлаасаа гэр рүүгээ харих замдаа “Чингис” зочид буудлын  хойд талд баригдаж байгаа барилгын явган хүний замаар өнгөрөхдөө эмээнгүй л байдаг.

Ийм эмээнгүй байтал минь барилгын ажлын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлаагүйгээс болон санамсар болгоомжгүйгээсээ болж гэмтсэн тохиолдлууд удаа дараа гарсан мэдээнүүд намайг айлгаж орхилоо. Сүүлийн үед болсон тэдгээр мэдээллийг дурдъя.

Нийслэлийн Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст “Хүний толгой дээр төмөр уналаа” гэсэн мэдээлэл ирсэн байна. Мэдээллийг шалгахад, барилгын ажил гүйцэтгэж байсан иргэн Н-ийн дээрээс гурван метрийн урттай төмөр труба унаж, Н-хүнд гэмтээсэн байжээ.

Мөн нийслэлийн Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст "Өндрөөс унасан хүн байна" гэсэн мэдээлэл ирснийг шалгахад барилгын фасадны ажил хийж байсан иргэн М унаж, гэмтсэн байсан бөгөөд одоо эмчлүүлж байгаа юм байна.

Нийслэлийн "Баянзүрх” захын урд талын барилга дээрээс унаж, гэмтсэн хүн байна гэсэн мэдээлэл ирсэнийг мөн шалгахад тус барилгын туслах ажилтан иргэн Э гуравдугаар давхрын шатан дээр хий гишгэн унаж гэмтсэн нь тогтоогджээ. Хэргийг нийслэлийн Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсээс шалгаж байгаа аж. 

Иймээс барилгын компаниудыг барилга байшингийн засвар үйлчилгээ, бүтээн байгуулалтын ажлаа хийхдээ хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж, дүрэм журмын дагуу ажиллахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Иргэд ч барилгын ажлын “гай”-г ойртуулж биш, холдуулан тойрч явсан нь өлзийтэй байх. Өнөөдөр харихдаа би, өөр замаар явна аа.

С.Бадарч

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.