Шарах шүүгээг хэрхэн богино хугацаанд цэвэрлэх вэ?

Twitter Print
2017 оны 04-р сар 07-нд 15:10 цагт
Мэдээний зураг,

Амтат сайхан хоол хийхээс гадна гэрийн эзэгтэй нарийн бас нэгэн том ажил бол цэвэрлэгээний ажил байдаг. Таны ажилд бага ч гэсэн тус нэмэр болох нэгэн зөвлөгөөг хүргэж байна.

Гал тогооны цахилгаан хэрэгслийг цэвэрлэх нь төвөгтэй бөгөөд цаг их орсон ажил болдог. Учир нь өдөр тутам хийсэн хоол, цайны тос, хөө тортог, хиншүү хярвас аливаа цахилгаан хэрэгслийг бохирдуулж, хоолноос үсэрсэн тос зузаан бохирдол болж арилгаж цэвэрлэхэд нэн төвөгтэй болсон байдаг. Тэгвэл энэхүү асуудлаас амархан ангижрах зардал багатай амархан аргыг хүргэж байна. 

Цагаан цуу /алимны цуу, будааны цуу, уксус гэх мэт/, нимбэг, хүнсний содыг хольж супер цэвэрлэгээний шингэн гарган авч болдог. Хэр их хэмжээний цэвэрлэгээ хийхээс шалтгаалж 1 цайны аяга цуу + 1/2 цайны аяга нимбэгний шүүс + /2-3 хоолны халбага хүнсний содыг хольж сайтар найруулаад энэхүү шингэнээр цахилгаан хэрэгслийн гадаргууг үрж цэвэрлэнэ. Түлэгдэж дагтаршсан шарах шүүгээ, шарах зуухны гадаргууг үрж цэвэрлэнэ. Ингэхдээ дагтаршсан хэсэг зузаан байвал хуурай хүнсний соданаас цацаж байгаад дээрээс нь энэхүү шингэнээрээ үрж цэвэрлэнэ. 

Мөн энэхүү шингэнээр хуучирч, бохирдсон модон, мебель тавилганы гадаргууг арчиж цэвэрлэхэд шинэ мэт өнгө ордог.

Цэвэрлэгээ хийхэд хялбар болгох үүднээс шүршигчтэй хуванцар саванд хийж шүршиж арчиж цэвэрлэж болох юм. 

Мах, ногоо хэрчиж бэлтгэдэг модон ганбанзыг сода, нимбэгний шүүсээр үрж цэвэрлэхэд өнгө орохоос гадна ариутгалын нэг арга болдог байна. 

Мөн дээрх аргаар төмөр, ган, мөнгөн эдлэл, аяга тавгийг үрж арчихад цоо шинэ мэт гялалзан гялтгана.

Өнгө алдаж, зэврэх шахсан усны цорго, гоожуурыг сода, нимбэгээр арчиж цэвэрлээд үзээрэй. Танд шинэ усны гоожуур авсан мэт сэтгэгдэл төрөх болно. Ингээд танай гэрийн гал тогоо үргэлж гэрэлтэн, гялтганаж, амтат хоол, аз жаргалаар дүүрэн байх болтугай. 

www.1000jor.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.