“Бөртэ чоно” наадмын шилдгүүд тодорлоо

Twitter Print
2013 оны 12-р сар 19-нд 17:43 цагт
Мэдээний зураг,

Монголын спортын сэтгүүлчдийн холбооноос "Бөртэ чоно" наадмын уламжлалыг эвдэж шилдгүүдийн нэрсийг зарлалаа. Энэ жилийн хувьд анх удаа спорт холбоодын саналыг хүлээж авсан юм.

17 спорт холбоодоос 36 тамирчны нэрийг ирүүлж, "Бөртэ чоно" наадмыг зохион байгуулах хорооны ажлын хэсэг амжилтыг нь харгалзан урьдчилсан байдлаар нэрс гаргаад байсан. Ингээд ажлын хэсэг амжилтаар нь үнэлж, 2013 оны спортын шилдэг баг, тамирчин, дасгалжуулагчийн шалгаруулалтад 27 тамирчин, 4 баг, 10 дасгалжуулагчийг нэр дэвшүүлсэн юм.

МССХ-ны ажлын хэсэг өнөөдөр шилдэг 7 тамирчин, нэг баг, гурван дасгалжуулагчийн нэрсийг урьдчилан зарлалаа. Бусдыгаа хошуучилж эхний гуравт орсон тамирчныг нууцлаж “Бөртэ чоно”-ын эзэн болон шилдгийн шилдэг дасгалжуулагч арванхоёрдугаар сарын 23-нд МҮОХ-ны оны тэргүүн дээд шагналын үеэр нэрс тодорхой болох юм.

Шилдэг тамирчид: 
10. Г.Өсөхбаяр -Хойд туйлын 90 градус, дэлхийн зулайд хөл тавьсан анхны монгол хүн.
9. Г.Эрхэмбаяр -Ардын хувьсгалын 92 жилийн ой, Үндэсний их баяр наадамд түрүүлсэн.
8. Э.Сумъяа -Бөхийн чөлөөт барилдааны ДАШТ-ий мөнгөн медальт.
7. Б.Сэр-Од -Ази тивийн аварга, Зүүн Азийн наадмын мөнгөн медальт.
6. О.Насанбурмаа -ДАШТ-ий хүрэл, Дэлхийн оюутны Универсиад наадмын хүрэл медальт, Ази тивийн аварга.
5. Г.Мандахнаран -ДАШТ-ий хүрэл, Дэлхийн оюутны Универсиад наадмын хүрэл, Азийн АШТ-ий мөнгөн медальт.
4. Д.Амартүвшин -ДАШТ-ий мөнгөн медальт.

Шилдэг дасгалжуулагч:
Б.Батбаяр -Эмэгтэй чөлөөт бөхийн ҮШБ-ийн ахлах дасгалжуулагч
З.Дүвчин -Чөлөөт бөх. ДАШТ-ий мөнгөн медальт С.Батцэцэг, Э.Сумьяагийн үндсэн дасгалжуулагч
Ш.Цэвэлмаа -Жүдо бөхийн ҮШБ-ийн дасгалжуулагч, дэлхийн аварга М.Уранцэцэгийн үндсэн багш

Шилдэг баг:
Эмэгтэй сагсан бөмбөгийн шигшээ баг- Азийн АШТ-ий мөнгөн медаль хүртсэн. 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.