Дөрвөн баг хасагдах шатанд тоглох эрхээ авлаа

Twitter Print
2015 оны 06-р сар 16-нд 09:11 цагт
Мэдээний зураг,

Канад улсад хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн дэлхийн аваргын тэмцээн зургаадугаар сарын 6-наас долоодугаар сарын 5-ны хооронд болж байна. Энэ удаа “А” хэсэгт Канад, БНХАУ, Голланд, Шинэ Зеланд, “В” хэсэгт Герман, Норвеги, Тайланд, Зааны Ясан Эрэг, “С” хэсэгт Япон, Швейцарь, Камерун, Эквадор, “D” хэсэгт АНУ, Австрали, Швед, Нигери, “Е” хэсэгт Бразил, Коста Рика, Испани, БНСУ, “F” хэсэгт Колумб, Англи, Франц, Мексикийн шигшээ өрсөлдөж байгаа аж.

Урд шөнө “В” хэсэгт оноолт таарсан Герман-Тайландыг 4:0, Норвеги-Зааны Ясан Эргийн багийг 3:1-ээр тус тус хожсон. Хэсгийн тоглолт бүгд дуусаагүй боловч шөвгийн 16-д тоглох багийн нэрс эхнээс тодорлоо. “В” хэсгийн Герман, Норвеги, “С” хэсгийн Япон, “Е” хэсгийн Бразил хэсгээ тэргүүлэн хасагдах шатанд үлдсэн.

Шөвгийн 16-гийн тоглолт энэ сарын 20-ноос эхлэх бол ирэх сарын 4, 5-нд алт болон хүрэл медалийн төлөөх тоглолтын хуваарь гарчээ.

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.