Газрын тосны нөөц хэзээ шавхагдах вэ?

Twitter Print
2015 оны 06-р сар 08-нд 10:14 цагт
Мэдээний зураг,

Дэлхий нийт өдөрт 84 сая баррель газрын тос хэрэглэдэг гэх тооцоо бий. Хэрэглээний энэхүү түвшингээр тооцвол хүн төрөлхтөн 32 жилийн газрын тосны нөөцтэй аж. Энэ нь 149 тэрбум метр тонн газрын тостой тэнцэх юм.  Гэвч газрын тосны хэрэглээ нэмэгдэж буйтай холбогдон ойролцоогоор 2039 онд газрын тосны нөөц шавхагдаж магадгүй гэж судлаачид үзжээ.

Харин АНУ-ын Эрчим хүчний Департаментийн харъяа Эрчим хүчний мэдээллийн удирдах газрын таамаглалаар 2025 он гэхэд дээрх хэмжээ өдөрт 117 сая баррель хүрч болзошгүй байгаа аж. Өөрөөр хэлбэл, жилийн дундаж хэрэглээ өдөрт 100 сая баррель буюу жилд 4.65 тэрбум метр тонн байх нь. Энэ тохиолдолд дэлхийд газрын тосны нөөц бүр ч эрт шавхагдах магадлалтай байгаа аж.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.