Сургуульд заадаггүй амьдралын 10 ухаан

Twitter Print
2018 оны 07-р сар 19-нд 17:30 цагт
Мэдээний зураг,

Сургууль гэдэг хүн төрөлхтөнд эрдэм номын цаглашгүй их ухааныг өвлүүлэн үлдээдэг буянт газар билээ. Гэхдээ хүнд онолын мэдлэгээс гадна амьдралын хөлгүй их далайд зайлшгүй хэрэг болдог амьдралын ухаан гэдэг зүйл бас туйлын хэрэгцээтэй. Иймд сургуульд заадаггүй “амьдралын боловсрол”-ын анхан шатны зарим ойлголтуудын талаар дараах нийтлэлээс уншиж, хэрэгтэйг нь амьдралдаа ашиглаарай.

1. Шарталтыг хэрхэн эмчлэх тухай

Юун түрүүнд уухаасаа өмнө шарталтын эсрэг арга хэмжээ авахаас гадна өөрийнхөө хэмжээ хязгаарыг мэддэг байх хэрэгтэй. Шарталтаас нэгэнт сэрэмжилж чадаагүй, зовиурлан шаналж байгаа бол гэр аргын эмчилгээнүүд болон зориулалтын эм бэлдмэл хэрэглэх нь зөв юм. Хамгийн гол нь тэр олон аргуудаас өөрт тохирохыгоо олж мэдэх нь юу юунаас чухал билээ. Дашрамд хэлэхэд тахианы махтай эсвэл сармистай шөл уух нь муугүй үр дүнтэй арга шүү.

2. Зогисуулахыг яаж зогсоох тухай

Зогисуулахыг зогсоох хэдэн арван батлагдаагүй аргууд бий. Судлаачдын тогтоосноор цусан дахь CO2 буюу нүүрс хүчлийн хийг ихэсгэх нь зогисуулахыг зогсоох гол түлхүүр нь аж. Тиймээс гялгар уут амандаа барьж гучин секунд тасралтгүй амьсгалснаар зогисуулалт баталгаатай намдах ажээ.

3. Хагарсан дугуйг яаж солих тухай

Шинэ жолооч нарын хувьд дугуй хагарна гэдэг хар дарсан зүүд мэт санагддаг байх. Гэхдээ хагарсан дугуйг солих нь үнэндээ тийм ч хэцүү биш. Машинаа аюулгүй газар байрлуулаад хагарсан дугуйгаа газраас хөндийрүүлэхийн тулд ойролцоо нь хөшүүрэг тавина. Дараа нь бүх эрэг боолтуудыг суллаад, хуучин дугуйгаа авч шинийг хийгээд сайтар чангална. Тэгээд хөшүүргээ аваад л ажил дуусна.

4. Ажлын ярилцлагыг хэрхэн амжилттай өгөх тухай

Ажилд орох ярилцлага гэдэг хүний ирээдүйн карьер хийгээд амьдралд нь ч ихээхэн нөлөө үзүүлэх чухал зүйл билээ. Тиймээс ярилцлага амжилттай өгч сурахын тулд дараах анхан шатны ойлголтыг нэн түрүүнд мэдэж авах шаардлагатай. Тухайн компанийхаа талаар тодорхой хэмжээнд судалсан, цэвэрхэн хувцасласан, нүүрэндээ инээмсэглэлтэй, эелдэг үг яриатай, өөртөө итгэлтэй байж чадвал боломжийн үнэлгээ авах суурь тавигдлаа л гэсэн үг.

5. Мөнгө санхүүгээ хэрхэн зөв зохицуулах тухай

Сар бүрийн орлого зарлагаа бичиж, мөнгө санхүүгээ төлөвлөгөөтэй удирдан зохицуулна гэдэг амьдралд их хэрэгтэй ухаан. Нэг жишээ татахад картаар төлбөр тооцоо хийснээс бэлэн мөнгөөр хийх нь мөнгөө хэмнэх нэг арга ажээ. Учир нь карт ашигладаг хүмүүс орлого зарлагаа төдийлөн сайн тооцоолдоггүй байна. Мөн сар бүр тодорхой хэмжээний мөнгө хадгалж, үлдсэнийг нь хэрэглэх нь хуримтлал үүсгэх хамгийн оновчтой арга аж.

6. Цагийн менежментийн тухай

Сургуульд хэдийгээр цагаа зөв зохистой зарцуулах, хичээл сурлагандаа ихэнх цагаа зориулахыг сургадаг ч энэ нь амьдралд төдийлөн ойр биш юм. Цагийн менежмент гэдэг нь жинхэнэ утгаараа амьдралын бүхий л зүйлд цагаа зөв хуваарилан зохицуулах арга техникийг хэлдэг. Тухайлбал гэр бүл, ажил, хичээл, хувийн хөгжил, чөлөөт цаг гэх зэргээр хуваарилах нь цаг хугацаа хэмнэж, амжилт бүтээлтэй байхад чухал үндэс болж өгдөг.

7. Анхны болзооны тухай

Өмнө нь хүнтэй болзож үзсэн ч байсан шинэ болзоонд явна гэдэг үргэлж л амаргүй байдаг. Тэр үед сандралаа хэрхэн дарж, ямар сэдвээр ярилцаж, цаашдаа хэрхэн урт удаан тогтвортой харилцааны эхлэлийг тавих вэ гэдэг их ухаан шаардсан ажил. Түүнээс гадна хайр дурлалын нэгэн хөндүүр асуудал болох салалтын тухай ч бидэнд хэн ч заадаггүй. Ирээдүйгүй гэж үзсэн харилцааг хэрхэн цэглэх, хэн нэгнээс болж шархалсан бол өөрийгөө яаж түргэн сэргээх вэ гээд сурах зүйл их бий.

8. Бие хамгаалах урлагийн тухай

Хүмүүсийн дуу нэгтэйгээр хэлэх хэрэгцээт чадваруудын нэг бол яах аргагүй бие хамгаалах урлаг. Үдэш оройн цагаар ганцаараа явах үе хүнд бишгүй тохиолддог. Ийм үед гай таарлаа гэхэд бусдын тусламж авах бололцоогүй байсан ч ямар нэг аргаар өөрийгөө хамгаалж чаддаг байна гэдэг амь настай холбоотой амин чухал чадвар билээ.

9. Асаагуургүй үед хэрхэн гал асаах тухай

Шүдэнз болон асаагуургүй хээр яваа үед гал асаах аргыг мэддэг байвал хоол унд хийж идэх, биеэ хамгаалахад хэрэгтэй. Ихэнх хүний мэддэгээр томруулдаг шил ашиглан нарны гэрлээр гал асаах арга байдгаас гадна саваа модыг нүхэлсэн модонд үрж асаах арга бас байдаг.

10. Стрессээс хэрхэн сэргийлэх тухай

Орчин үед стрессээс ангид хүн гэж ховор болсон. Стрессийн гол шалтгаан нь гадаад орчны нөлөөллөөс гадна хувийн төлөлвлөлт муугаас үүдэлтэй байдаг. Аливаа зүйлийн цагийг тулгаж хийдэг, хийх ажлаа хуваарилж бичиж тэмдэглэдэггүйгээс болж хүн байнгын бухимдалтай явдаг ажээ.

www.bunny.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.