Аль Каидагийн босогчдод цохилт өглөө

Twitter Print
2015 оны 06-р сар 15-нд 12:03 цагт
Мэдээний зураг,

Аль-Каида бүлэглэлтэй холбоотой хэт давруу үзэлтнүүдийг устгах зорилгоор АНУ-ын Зэвсэгт хүчин бямба гарагт Ливид терроризмтой тэмцэх ажиллагаа явуулсан байна. Энэ тухай АНУ-ын Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч, хурандаа Стив Уоррен ням гарагт мэдээлсэн тухай ITAR-TASS агентлаг мэдээлжээ.

Пентагоны мэдээлснээр, ажиллагаа амжилттай болсон эсэхийг одоогоор хэлэх боломжгүй боловч урьдчилсан мэдээгээр цохилт байндаа туссан байна.

АНУ-ын Батлан хамгаалах яам мөн цохилтын бай болсон хүний нэрийг хэлээгүй боловч түүнийг “Аль-Каида” -гийн дунд шатны толгойлогч гэж тодорхойлжээ. Америкийн нисэх хүчний цохилтын бай нь Ливи дэх босогчдын толгойлогчдын нэг болох Мухтар Бельмухтар байсан гэж дэлхийн хамтын нийгэмлэгт хүлээн зөвшөөрөгдсөн, одоогоор Тобрук хотод үйл ажиллагаагаа явуулж байгаа тус улсын Засгийн газар мэдэгдсэн байна.

Бельмухтар нь Алжирын хийн орд газарт 2013 онд үйлдсэн халдлагыг зохион байгуулагчид тооцогдож байжээ. Тухайн үед уг халдлагын улмаас 60 гаруй хүн амиа алдсан байна. Түүнийг 14 хамтрагчийн хамт амь үрэгдсэн тухай мэдээллүүд хэвлэлүүдэд урьд нь нэг бус удаа гарч байсан боловч нотлогдоогүй байна.

Mokhtar Belmokhtar хэмээх өрөөсөн нүдтэй энэ эр Сахарын элсэн цөлийг хөндлөн гулд явж, тамхи болон хар тамхины наймаа олон жил амжилттай хийсэн тул Mr.Marlboro хэмээн дуудагддаг байжээ.  

Mokhtar Belmokhtar the leader of Group that claimed to have taken around 41 hostages at the British Petrolium (BP) Gas Field in Algeria, has been killed in Mali

Олон удаагийн босогчдод зориулсан цохилт, ажиллагааны дараа "Баригдашгүй" хэмээн цоллогдоод байсан тэрээр Алжирт үйлдсэн аллагын дараа дэлхий дахинд эрэн сурвалжлагдаж байсан юм. Алжирийн хийн орд газарт хийсэн халдлагын үеэр нийт 60 гаруй хүн нас барсаны 6 нь Их Британийн иргэд байжээ. 

Энэ удаа бай оновчтой туссан эсэх нь удахгүй хийх магадлан шинжилгээний хариугаар тодорхой болох нь.

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.